logo
Ливийн эрх баригчид хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг тараахаар шийдвэрлэв

Ливийн эрх баригчид хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг тараахаар шийдвэрлэв

2012/09/24
Ливийн төр засаг хууль бус зэвсэгт бүлэглэлүүдийг тараахаар шийдсэн байна. Бенгази хотод байрлаж байгаа Ливи улсын ДХЯ, БХЯ болон зэвсэгт хүчинд харьялагддаг дайнчдын бүлэглэлийн төлөөлөгчдөөс бүрэлдсэн ажиллагааны төв зэвсэг хураах ажлыг удирдах юм байна. Дерна хотод үйл ажиллагаа явуулж байсан нилээн нөлөө бүхий ливийн дайнчдын хоёр бүлэглэл өөрсдөө тарж байгаагаа урьд нь зарласан юм. Рейтер агентлагын уламжилж байгаагаар “Абу Слим”, “Ансар аш-Шариа” бүлэглэлүүдийн дайнчид өөрсдийн эзлэж байсан байрлалаа орхисон байна. Бенгази хотод “Ансар аш-Шариа”дайнчдын бүлэглэлийн эзлэж байсан сүүлчийн цэргийн баазыг бямба гаригийн шөнө хэдэн мянган жагсагчид эзлэн авсан байна. 9-р сарын 11-нд америкийн ЭСЯ руу дайрч АНУ-ын элчин сайд болон 3 дипломат ажилтануудын амь насыг хороосон хэргээр Вашингтоны буруутгаж байгаа лалын мухар сүсэгтнүүдийн эсрэг байгаагаа ливичүүд ийнхүү илэрхийлсэн байна. Каддафигийн дэглэмийг түлхэн унагаасны дараа зэвсэгэээ хураалгахаас татгалзсан хэт даврагч бүлэглэлүүдийг тарааж зэвсгийг нь хураахыг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид төр засгаас шаардсан байна. Шинэ засгийн газарт захирагдахыг хүсэхгүй байгаа дайнчдыг шүүхэд татахыг тэд бас уриалсан байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш