logo
Лениний хөшөөг нураахаар болжээ

Лениний хөшөөг нураахаар болжээ

2012/09/24
Нийслэлийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болох юм байна.  Тус хурлаар зарим объектыг нийслэлийн өмчөөс хасах талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Учир нь нийслэлийн өмчид бүртгэлтэй хөшөө, дурсгал, барилга гэх мэтийг нураах шаардлагатай болсон гэнэ.

Эдгээр объектод нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагаан хаалга, мөн В.И.Лениний хөшөө багтаж байгаа аж. Одоогоор Цагаан хаалгыг нураасан байгаа. Харин Улаанбаатар зочид буудлын урд байрлах В.И.Лениний хөшөөг удахгүй нураах аж. Уг хөшөөг анх 1954 оны арваннэгдүгээр сарын 26-нд нээж байжээ. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш