logo
Мухаммедыг доромжилсон киног бүтээгчдийн толгойг 100000 доллараар үнэлжээ

Мухаммедыг доромжилсон киног бүтээгчдийн толгойг 100000 доллараар үнэлжээ

2012/09/24
Америкт бүтээгдсэн "Innocence of Muslims" буюу "Буруугүй Мусульманчууд" кино лалын шашинтнуудын уур эгдүүцлийг хүргээд байгаа билээ. Өнгөрөгч бямба гаригт Пешавар хотод болсон хэвлэлийн хурлын үеэр Пакистаны төмөр замын сайд Гулам Ахмед Билоур уг киног бүтээсэн хүмүүсийг хөнөөсөн хүнд 100000 долларын шагнал амласан байна. Мөн тэрээр лалын шашинтнуудын эцгийн нэр төрийг гутаасан хүнийг хороосны үүрэг хариуцлагыг өөрөө хүлээнэ гэдгээ ч хэлжээ. Пакистаны ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Билоурын мэдэгдлийг буруушаасан байна.

Өнгөрөгч баасан гаригт Пакистанчууд "Буруугүй Мусульманчууд" киног эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн жагсах үеэр эмх замбараагүй байдал үүсчээ. Жагсагчид цагдаа нартай мөргөлдсөний улмаас 22 хүн алагдаж, 200 гаруй хүн шархадсан байна.

Бага төсвөөр бүтээгдсэн "Буруугүй Мусульманчууд" киноноос болж лалын шашинтай орнуудад эмх замбараагүй байдал үүсээд байгаа билээ. Уг киноны продюсер гэгдэж буй Nakoula Basseley Nakoula хаана байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш