logo
Хүн дээр хийсэн шинжлэх ухааны хамгийн харгис Top 10 туршилт

Хүн дээр хийсэн шинжлэх ухааны хамгийн харгис Top 10 туршилт

2011/07/09
Манай эрины өмнөх 4-р тооллын үед эртний Greek-үүд эдгэшгүй өвчтөн, цаазаар авахуулах ял сонссон гэмт хэрэгтэнүүд дээр туршилт хийж байсан мэдээлэл байдаг. Магадгүй дэлхий дээрх хамгийн эртний хүн дээрх туршилт нь хор байсан байж болох юм. Өстөн дайснаа чимээгүйхэн хороох зорилгоор ашиглаж байсан байх талтай. Зураг дээр 1751 онд цаазаар авахуулах ял сонссон ялтанг анагаах ухааны туршилтанд оруулж байгааг харуулжээ. Ялтанг модон ширээн дээр хэвтүүлэн амьдаар нь түүний эд эрхтэнүүдийн байрлалыг тэмдэглэн модон сийлбэр хийж байгаа аж. За ингээд хүн төрлөхтөн өөрсдийн бие махбодь дээр хийсэн шинжлэх ухааны хамгийн харгис 10 туршилтыг хүлээн авна уу.

 
№10 Stanford-ийн шоронгийн туршилт
 
Stanford-ийн шоронгийн туршилт нь хүний сэтгэл зүйн судлагдахуунд хийгдсэн хамгийн харгис туршилт болсон юм. Stanford-ийн их сургуулийн сэтгэл судлаач Philip Zimbardo 1971 онд өөрийн эрдэм шинжилгээний багийнханы хамтаар туршилтаа эхлүүлжээ. Stanford-ийн их сургуулийн подвалд сэтгэл судлалын ангийн төгсөх ангийн оюутанууд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэд шоронгийн хуяг, ялтанууд шиг амьдрах ёстой байж. Хуягууд болон ялтанууд хурдан хугацаанд орчиндоо дассан боловч тэдний сэтгэл санаанд ноцтой өөрчлөлт гарч нөхцөл байдал хяналтнаас гарсан байна. Хэд хэдэн хуягууд яргалал тамлалын аргаар шоронд хэв журам тогтоох оролдлого хийж яргачин авир ааштай болон хувирсан бол ихэнх хоригдлууд сэтгэл санааны хүнд дарамтанд орж хугацаа дуусахаас өмнө туршилтыг үзэн ядаж эхэлсэн байна. Эцэст нь олон нийтийн эсэргүүцэлээс болж эрдэмтэн Zimbardo туршилтаа аргагүйн эрхэнд зогсоосон байна.

 
№9 Мангасуудыг сургах

 
Iowa их сургуулийн судлаач Wendell Johnson 1939 онд өнчин өрөөсөн 22 бага насны ээрүү хүүхдэд туршилт хийх зөвшөөрөл авсан байна. Эрдэмтэн Johnson өөрийн шавь Mary Tudor-ийг удирдаж явуулахаар сонгон авч өөрөө ажиглагчаар ажилласан байна. Туршилт явуулах өрөөнд хүүхдүүдийг хоёр хуваан нэг хэсэгт нь эерэг намуухан дуу хоолойгоор тэдгээр хүүхдүүдийг магтах маягтай үг яриа хэрэглэсэн бол нөгөө хэсэг хүүхдүүдэд хүчтэй чанга дуу хоолойгоор хэрцгий авирлан өөрсөд шиг нь ээрүү харьцсан байна. Харааж зүхүүлэн туршилтанд орсон хүүхдүүд бүх л амьдралынхаа туршид сэтгэл зүйн хүнд дарамттай амьдарсан бол нөгөө хэсэг хүүхдүүд нь энгийн хэвийн амьдралаар амьдарсан байх юм. Эрдэмтэн Johnson-ий энэхүү туршилтыг "Мангасуудыг сургах" хэмээн хочилдог бөгөөд олон нийтээс ихээхэн эсэргүүцэл хүлээн авсан боловч Дэлхийн II дайны үед NAZI-ууд дахин туршилт явуулах зөвшөөрлийг түүнд өгчээ. 2001 онд Iowa-гийн их сургуулийнхан энэхүү туршилтынхаа төлөө олон нийтээс уучлал гуйсан байна.




№8 Төсөл 4.1

Төсөл 4.1 гэдэг нь 1954 оны 3 сарын 1нд АНУ-ын Маршал арлын иргэдийг цөмийн цацраг идэвхит туяанд байлгаж анагаах ухааны туршилт хийсэн төсөл юм. Уг туршилтын үр дүн нь тооцоолж байснаас илүү хор уршиг учруулжээ. Туршилтын эхний жилүүдэд үр зулбалт, амьгүй ураг төрөх, бага насны хүүхдүүдийн өсөлт зогсох гэх мэт үзэгдэлүүд ажиглагдсан улмаар бамбай булчирхайн хорт хавдартай болж эхэлсэн байна.


 
№7 MKULTRA төсөл
Төсөл MKULTRA нь Тагнуулын Төв Товчооны оюун ухаан удирдах туршилт байсан юм. Уг туршилтыг 1950 оноос эхлэн 1960 оны сүүл хүртэл үргэлжлүүлжээ. Уг төсөлтд олон төрлийн мансууруулах бодис хэрэглэн оюун ухаанд нөлөөлж тархины үйл ажиллагааг өөрчлөх олон аргуудын тухай маш олон баримт хэвлэгдэж байжээ. Туршилтанд тагнуулын ажилтан, цэргийн албан хаагч, эмч нар, зарим нэг засгийн газрын төлөөлөгчид, биеэ үнэлэгчид, оюуны хомсдолтой өвчтөнгүүд хамрагдаж тэдэнд LSD хэмээх мансууруулах бодисыг өгч хариу үйлдэлийг судлах ажил багтаж байж. LSD болон бусад мансууруулах бодисыг тусгай зөвшөөрөл авалгүйгээр хэрэглэж болдог байсан байна. 1973 онд тагнуулын төв товчооны дарга MKULTRA төсөлтэй холбоотой бичиг баримтуудыг устгахыг тушааснаар маш олон материалууд үгүй болж олон асуултууд нууц хэвээр үлдсэн юм.


 
№6 Aversion төсөл
 
Өмнөд Африкын арьс өнгөөр ялгаварлах армийнхан лесби, гей цэргүүдийн хүйсийг албан хүчээр солих мэс засал хийдэг байжээ. Тэд цэргийн эмнэлэгтээ 1970-1980 оны хооронд 900 гаруй ижил хүйстнүүдийг эрж олон хүйсийг солих, тайган болгох, цахилгаан шоконд оруулах болон бусад хориотой туршилтуудыг хийсэн байна. Туршилтанд орсон хүмүүсийн ихэнхи нь 16-24 насны цагаан арьст залуучууд байжээ.






№5 Хойд Солонгосын туршилт

Хойд Солонгосчуудын хүн дээр хийсэн энэхүү туршилт нь дэлхийн II дайны үед Япон, Германчуудын хийсэн туршилттай ижил хэрцгий байсан хэмээн олон мэдээллийн эх сурвалжууд дурьдсан байдаг. Бие эрүүл чийрэг 50 эмэгтэй хоригдолд хордуулсан кимчи албан хүчээр өгсөн бөгөөд тэдгээр эмэгтэй хоригдолууд уйлан байж идсэн гэнэ. Хортой кимчи идсэнээс 20 минутын дараа эмэгтэй хоригдолууд бүгд бөөлжин доогуураа цус алдаж үхсэн байна. Хойд Солонгосын нууцлагдсан 22-р хорих ангид хоригдлуудыг хорт хийгээр угаартуулан алж байсан байна. Орчлонгоос мэдээлэлээр тасарсан энэ оронд өшөө олон туршилт явагдаж байсан болон байгааг хэн ч мэдэхгүй шүү дээ тэнгэр минь.





№4 Зөвлөлт холбоот улсын хорт бодис үйлдвэрлэгч лаборатор

Зөвлөлт холбоот улсын маш нууц зэрэглэлийн Лаборатор №1, Лаборатор №12 эрдэм шинжилгээний лабораторууд нь нууц цагдаагийн газрын хяналтан дор ажилладаг байжээ. Улс төрийн болон хүнд гэмт хэрэгтэнүүдийг хорьдог Gulag хэмээх лагераас туршилтанд орох хүмүүсийг сонгон авдаг аж. Лабораторын эрдэмтэдийн зорилго нь амтгүй, үнэргүй химийн нэгдэлт хорт бодис гаргаж авах байсан юм.





№3 Tuskegee-гийн тэмбүүний судалгаа

1932 оноос 1972 оны хооронд АНУ-ын Alabama, Tuskegee хотод бичиг үсэг мэдэхгүй, эдгэшгүй тэмбүү өвчин туссан 399 Африкийн Америк нигерүүдэд эрдэм шинжилгээний туршилтын ажил хийсэн байна. Энэхүү туршилтанд орж байсан нигерүүдэд ямар ч баталгаагүй, зөвшөөрөлгүй, судлагдаагүй эм тариа хэрэглэсэн юм. Туршилт дууссаны дараа 74 хүн амьд үлджээ.




№2 731-р нэгж


Дэлхийн II дайны үед Японы эзэн хааны армийн эрдэмтэд байлдааны хөнөөлт шинэ зэвсэг зохион бүтээх зорилгоор биохимийн хорт бодис гаргаж авах оролдлого хийж байжээ. Энэ нь нэлээд зартай яргалал, хэрцгий туршилт байсан хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Үзэл бодолдоо үнэнч 731-р нэгжийн захирагч Shiro Ishii хэрцгий туршилтууд хийх тушаал буулгадаг байж. Хүнийг амьдаар нь огтлож тэвчээр шалгах, хоригдолуудын биеийг мөч бүрээр нь салгаж өөр биед залгах мэс ажилбар, биеийн мөч бүрийг дэс дараалан хөлдөөх гэх мэт санаанд оромгүй туршилтууд хийдэг байж. Туршилтаас амьд үлдсэн хүмүүсийг цэргүүдэд өгч гранатаар сургуулилт хийх талбайн бай болгодог байсан юм. Маш олон хүмүүст санаатайгаар хүнд өвчин халдварлуулж өвчний тархалтыг судалдаг байв. Дайны төгсгөлд АНУ-тай хийсэн энхийн гэрээний ачаар 731-р нэгжийн захирагч Shiro Ishii амьд үлдэж чадсан ба 67 насандаа өөд болжээ.




№1 NAZI туршилт

Хүн төрлөхтөний түүхэн дэх хамгийн том эрдэм шинжилгээний хүн дээр хийсэн туршилтийг дэлхийн II дайны үед NAZI нар хийж байсан байна. Бөөнөөр хорих Auschwitz лагерийн доктор Eduard Wirths-ийн удирдлаган дор Германы зэвсэгт хүчний албан хаагчдад тулгарч болох өвчин зовлонг урьдчилан мэдэх , арьс өнгөний үзэл сурталын улмаас хомроглон устгах зорилгоор хоригдлуудад маш олон төрлийн туршилтуудыг хийдэг байсан байна. Хорих лагерийн толгойлох эрдэмтэдийн нэг доктор Josef Mengele ихэр хүүхдүүдийн генетикийн судалгааг маш өргөнөөр хийсэн байна. Түүний туршилтанд орсон 1500 ихэр хүүхдээс ердөө 200 нь амьд үлдсэн байна. Нам температурт хүний тэсвэрлэх чадвар, ихэр хүүхдүүдийг тусад нь байлган нэгэнд нь өвчин халдааж нөгөөд нь зайнаас хэрхэн нөлөөлж байгааг ажиглах, олон тооны бичил биетүүдийг биенд шингээх, үржүүлэх гэх мэт хүний ой ухаанд багтамгүй олон тооны шинжлэх ухааны туршилтыг хүний бие дээр туршиж байсан байна. Сайн санахгүй байгаа ч гэсэн миний санаж байгаагаар бол дэлхийн II дайны үеийн энэ их туршилт судалгааны ачаар анагаах ухаан өдий зэрэгтэй байгаа гэж уншсан юм байна. Хэн мэдэх билээ цус гэж... Нэгэн үгээр бичлэгээ дуусгая даа

Хамаг амьтадын дундаас хамгийн харгис нь хүн биш гэж үү...

http://www.ulemj.com/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш