УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Бразилын парламентын бүлгэмийн дарга Н.Батцэрэг Бразил Улсын Элчин сайд ноён Клодоалдо Угенейг өчигдөр /2012.09.24/ хүлээн авч уулзлаа.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурал парламентын бүлгэмүүдээ эмхлэн байгаагийн нэг нь Монгол-Бразилын парламентын бүлгэм хэмээгээд парламентаар дамжуулан хоёр орны эдийн засаг, худалдааны өнөөгийн түвшинг ахиулахад илүү анхаарч ажиллана. Бразилын өндөр хөгжсөн уул уурхай, хөдөө аж ахуйн технологиос Монголчуудад суралцах зүйл их бий. Тодруулбал, манайд уул уурхайн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж буйн зэрэгцээ уламжлалт мал аж ахуй зонхилдог. Газар нутаг хол ч Бразилаас өнгөрсөн хоёр жилд 4.2 сая долларын уул уурхайн машин механизм авсан байгаа нь монголчуудын сонирхол, хэрэгцээг илэрхийлсэн үзүүлэлт юм гэлээ.
Элчин сайд Клодоалда Угеней, Монгол-Бразилын парламентын бүлгэм байгуулагдаж, түүнийг туршлагатай улстөрч удирдах болсонд талархалтай байна. Бидний зүгээс уул уурхай, хөдөө аж ахуй, спортын салбарт нэн тэргүүнд хамтран ажиллахыг чухалчилж байгаа хэмээн онцолсон.
Мөн Бразил-Монголын парламентын бүлгийг байгуулах санаачилга Конгресс дээр гарч, нааштай шийдэгдэхээр болсныг Элчин сайд мэдэгдээд, ирэх оны тавдугаар сард нээхээр төлөвлөж буй бүлгэмийн нээлтэд Монгол-Бразилын парламентын бүлгийн дарга, гишүүдийг айлчлахыг урив.