logo
Хүйтэрч буй тул галын аюулаас сэрэмжлэхийг сануулж байна

Хүйтэрч буй тул галын аюулаас сэрэмжлэхийг сануулж байна

2012/09/26
Нийслэлийн Мэдээлэл Шуурхай Удирдлагын Төвийн  101 утсанд өчигдөр буюу 25-ны өдөр гал түймрийн 2, гал түймрийн зөрчлийн 1 дуудлага  ирсэн байна. Дуудлагаар нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 10, 30 дугаар ангиуд шуурхай ажиллаж үүргээ гүйцэтгэлээ.

Хүйтний улирал эхэлж, гэр хорооллын айл өрхийн галлагаа эхэлдэг. Энэ үеэр яндан зуухны аюулгүй ажиллагааг хангаагүйн улмаас гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг юм.

Тухайлбал: Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд  байшин шатаж байна гэсэн дуудлагыг утсаар 01:53 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасаг очиход  7х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 00:30 цаг ажиллан 3 тонн ус, 18,99 литр шатахуун зарцуулан унтрааж, 8 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна.

Гал түймрийн улмаас 1 сая төгрөгийн хохирол учиржээ.

Мөн Баянгол дүүргийн 16 дугаар хороонд 3х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг яндангийн цонолтоос шатаж Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасаг шуурхай ажиллан унтраасан байна.

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт тосгоны замд жижиг гүүрний орчимд Атибус ХХК-ийн Гачууртаас халдвартын эмнэлгийн чиглэлд үйлчилдэг нийтийн тээврийн автобус замын хажууруу унасан 7-8 хүн хөнгөн гэмтэл авсан байна гэсэн мэдээллийг Яаралтай түргэн тусламжийн 103-ын ахлах зохицуулагч   утсаар 08:30 цагт өгснийг Замын цагдаагаас тодруулахад 7 хүн хөнгөн гэмтэж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус хэргийг шалгалтын ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш