Нийслэлчүүдийн төдийгүй хөдөө орон нутгийнхан ч ихээр эорих болсон Сонгдо эмнэлэг өчигдөр үдийн хоолондоо өттэй хоол өгчээ гэсэн мэдээлэл ирлээ. Эх сурвалжийн хэлснээр “Өчигдөр өдөр Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөн X нь үдийн хоолондоо ортол ногоотой шөлөнд нь өт байсан байна. Тэрбээр сандран кассчинд нь "Энэ юу болж байна вэ. Өттэй материалаар хоол хийдэг юм уу, ийм байж яаж хүмүүсийг эмчилдэг байна аа" гэхэд "Юун сүртэй юм бэ. Өт байж л байдаг биз дээ. Тогоочоо үүнийг хар даа" хэмээн тоомжиргүй хандсан гэнэ. Харин эмчлүүлэгч эмнэлгийн менежерт нь хандаж гомдол гаргасан гэлээ. "Сонгдо" эмнэлгийн хоёрдугаар давхарт буюу нийтийн байранд эмчлүүлбэл ор хоногийн нэг өдрийн төлбөр нь 19 мянган төгрөг, зургаадугаар давхрын люкс өрөө өдрийн 29 мянгаас 69 мянтан төгрөгийн төлбөртэй юм байна. Үүн дээр эмчилгэч, хоолны төлбөр нь нэмэгддэг гэнэ.
Харин эмчлүүлэгчийн хоолонд өт байсан эсэх, хэрхэн шийдвэрлэсэн талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн менежерээс тодрууллаа.
-Танайд эмчлүүлж байгаа хүний үдийн хоолонд өт байсан гэх мэдээлэл байна. Үнэхээр өт байсан юм уу?
-Манайд тийм зүйл болоогүй.
-Үйлчлүүлэгч тань гомдол гаргасан гэсэн. Гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Одоогоор гомдол гаргасан хүн байхгүй.
-Уучлаарай, танайх өвчтөнүүдийнхээ хоол, хүнсний бүтээгдэхүүнээ ямар байгууллагаас авдаг вэ?
-Энэ асуултад хариулах боломжгүй байна. Манайх эмнэлгийн байгууллага учир эрүүл ахуйн шаардлага хангасан газраас л авдаг
Н.Номин
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”