Эксийн горьдлого тасарч байна. Бас найдвар нь ч мөхөж, мөрөөдөл нь ч сарниж эхэллээ. Тэр яалт ч үгүй дөрвөн жилийн амьдралаа наранд биш нарсанд өнгөрүүлэх болоод байна. Түүний болон нөхдийнх нь хэлснээр улс төрийн хэлмэгдүүлэлтийн өмнө Н.Энхбаяр өвдөг сөхөрлөө. Анхан шатны шүүхийн шийдвэр алдаагүй байсныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас баталгаажууллаа. Шүүхийн шийдвэрийг сонссон МАХН-ынхан онц байдал зарлаж, цагаан ордондоо хуралдаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Харин энэ зуур шүүхийн шийдвэрт хамгийн ихээр “талархаж”, бас “шударга шүүх Монголд байдаг юм байна” хэмээн амандаа бувтнаж суугаа нь хүн нь Ц.Оюунбаатар. Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан тэрбээр “Шударга ёс” эвслийн жагсаалтаар УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, парламентын босго алхах боломж олдсон ч хүлээлтийн байдалтай өнөөг хүрээд буй. Ёстой л бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгчээр гурван сар гаруйн хугацаанд байж ядаж буй нэгэн ч гэж тодотгож болно. Уг нь мань хүн одоо ч гэсэн гүйж, очоод тангараг өргөчихмөөр байгаа ч МАХН-ын дарга Н.Энхбаяр түүнээс хичээнгүйлэн гуйсан гэж байгаа. Тэрбээр “Н.Энхбаяр дарга тангараг өргөхөө хүлээж байгаач гэж гуйсан. Ингээд хоёр сарын дараа СЕХ-ноос түр үнэмлэхээ гардаж авлаа” хэмээн хэвлэлд ярилцлага өгөхдөө тодотгосон байсан. Гэхдээ ганц түүнийг ч биш О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарт ч ийм хүсэлт тавьсан аж. Гэвч наранд биш нарсанд байгаа эксийн үг зарим нэгнийх нь чихний хажуугаар хийссэн хэрэг. Энэ талаар Ц.Оюунбаатар “Н.Энхбаяр дарга гуйсны дараахан О.Баасанхүү гүйж очоод л “Битгий хүнд хэлээрэй” гэж байгаад түр үнэмлэхээ авсан байна лээ. Харин би хоёр сарын дараа УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авлаа гээд зарлачихаж байгаа биз дээ” хэмээжээ.
Ц.Оюунбаатар нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын нэгэн адил урвагч, бас гомдоллогч нэгэн. Учир нь тэрбээр МАН-д байхдаа Ө.Энхтүвшин тэргүүтэй хүмүүстэй хамтран намаа шинэчлэх жигүүр байгуулан, удирдах зөвлөлөө сөрж зогсож байлаа. Мэдээж, намаа шинэчлэхийн төлөө хэмээн тайлбартай. Улмаар намынхаа буянаар Татварын ерөнхий газрын даргын албан тушаалд тухалсан ч үргэлж хэл аманд орооцолдож, эцэст нь ЗГХЭГ-ийн дарга асан Ч.Хүрэлбаатар албан тушаалаас нь өөрчилж өөрийн нутгийн ах Б.Баттөмөрд суудлыг нь залгамжуулсан гэлцдэг. Харин мань хүн наагуур, цаагуур гүйсээр Ерөнхий сайд асан С.Батболдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан юм. Улмаар сонгуулийн өмнөхөн МАХН-ын хаяаг бараадаж, Н.Энхбаярыг өмгөөлсөн үг, өгүүлбэр унагах болсноор эвслийн намын жагсаалтад эрэмбэлэгдэж дөнгөсөн. Тэр ч бүү хэл, аз нь таарч, Н.Энхбаяр, Э.Батшугар нар жагсаалтаас хасагдаж, мань хүн шууд хоёр шат урагшилсан нь өнөөгийн УИХ-д залрах тийзийг өвөртлөхөд хүргэсэн юм. Гэвч намынхан нь түүнийг зөвхөн орлон тоглогчоор байлгасаар гурван сарын хугацаа өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэг нааштайгаар шийдэгдвэл экс УИХ-д, эсвэл түүний хүү Э.Батшугарыг хуулийн цоорхойгоор парламентад гишгүүлэх нүх эрэлхийлсээр энэ хүрсэн нь нууц биш. Шуудхан хэлэхэд, Н.Энхбаяраар барьцаалагдсан, эвслийн суудлыг нэр төдий хадгалагч болон хувираад байна.
Нөгөөтэйгүүр, УИХ буюу хууль тогтоох дээд байгууллага Н.Энхбаярын тоглоом болж хувирсны илэрхийлэл. Тэр гуйсан тул Ц.Оюунбаатар хичнээн хүсч байсан ч тангараг өргөж чаддаггүй. Мөн Н.Энхбаяр л биш бол хэн нэгнийг тангараг өргүүлэх сонирхол эвслийнхэнд байхгүй. Ийм л гаж үзэгдэл З.Энхболдын танхимыг элэн бүтэн болоход бул хар чулуу болж замд нь хөндөлсөж буй юм. Эвсэн нэгдэж, “шадар туслах”-аа болгосон эвслийнхэнд ч Засгийн эрхийг атгаж буй АН асуудал тавьж чадсангүй.
Уг нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр Н.Энхбаярын парламент дахь амьдрал дууссан гэдгийг ойрын хугацаанд өрнөж байгаа үйл явдал гэрчлэх шиг. Түүний оронд Э.Батшугар ч тангараг өргөх боломжгүй гэдгийг мань хүн тодорхой гэгч нь учирласан байна лээ. Тодруулбал, тэрбээр “Түрүүлж төрсөн ах нь дараа төрөх дүүгээ төрүүлэх үү, үгүй юү гэдгийг шийддэг асуудал биш. Хуулиараа сонгуульд нэр дэвшээд сонгогдсон хүн анхны чуулганд оролцсон өдрөө тангаргаа өргөөд явдаг. Би өнөөдөр чуулганд орсон ч тангаргаа өргөөд л явах жишээтэй. Гагцхүү Н.Энхбаяр гэдэг хүн тайлбар үндэслэлээ хэлж гуйсан, би жудаг гаргасан учраас л тангараг өргөөгүй асуудал байгаа” хэмээсэн. Тэгэхээр аав, хүү хоёрын хэнд нь ч боломж байхгүй. Үндсэн хуулийн Цэц ч хэдийнэ шийдвэрээ гаргачихсан. Ийн атал Ц.Оюунбаатар ч О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нар шиг яагаад аашилж болохгүй гэж. “Бие нь муу байгаа учраас хүн чанар гаргаж гурван сар дуугүй явсан” гэж манжлахын оронд тэр хоёр шиг “Хүнд битгий хэлээрэй” гээд л тангаргаа өргөчих. Таны хэлсэнчлэн намаас УИХ-д сонгогдсон хүнийг буцаан татах боломж байхгүй. Эксд төлж барахааргүй их өртэй л биш бол ингэж суух шалтаг, шалтгаан байхгүй мэт. Одоо бүр ч боломж нь гарлаа. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр ч гарч, экс эргэлт буцалтгүйгээр дээлээ нөмрөх болох нь. Ийм үед таны тангараг өргөснийг хэн ч анзаарахгүй. Эс бөгөөс дөрвөн жил харвасан сум шиг өнгөрч, экс наранд гарах тэр мөчид та алдаж болохгүй цаг хугацааг ардаа үлдээснээ ухаарч мэдэх юм. УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар тангараг өргөж, өргөө гэртээ зочлох боломж нээгдлээ.
Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: "Нийгмийн толь"