Канад улсын Эдмонтон мужийн Стракон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд есдүгээр сарын 27-29-нд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ДАШТ болж, өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 29 орны 111 бөх долоон жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөв. Манай улсаас Канадын дэвжээнд бүтэн багаараа оролцсон бөгөөд тэмцээний эхний өдөр 59 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ш.Мөнхтуяа хүрэл медаль хүртэж, алтан соёмбот далбаагаа мандуулсан. Ингэснээр тэрбээр Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас ДАШТ-ээс медаль хүртсэн 10 дахь тамирчин боллоо. Харин бусад бөхчүүдийн хувьд тун тааруухан хүч үзэв. Ингээд Канадын дэвжээнд манайхан хэрхэн барилдсаныг хүргэе.
48 кг (16): 1. Ванеса Каладзинскаяа (Беларусь) 2. Эри Тосака (Япон) 3. Ли Сиаомей (БНХАУ), Жаклина Саскиа Шеллин (Герман)
“Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Даваасүрэн анх удаа ДАШТ-д зодоглосон. Тэрбээр эхний тойрогт Германы Жаклина Саскиа Шеллинтэй хүч үзсэн.
51 кг (14): 1. Анне Мария Жесика Макдональдс (Канад) 2. Ян Сун (БНХАУ) 3. Кумар Бабита (Энэтхэг), Алиса Николе Лампе (АНУ)
Өнгөрсөн жилийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Хасу Мегаватт” клубийн тамирчин Д.Отгонцэцэг эхний тойрогт Лондоны олимпийн хоёрдугаар тойрогт ялагдаж байсан Польшийн Роксана Марта Засинатай таарч, даагаа нэхэж чадсангүй.
Эхний үед Польшийн бөх 1:0-ээр давамгайлсан бол дараах үед Д.Отгонцэцэг өрсөлдөгчөө 3:0-ээр ялсан. Харин шийдвэрлэх гуравдугаар үеийн барилдаанд манай бөх өрсөлдөгчдөө 0:1-ээр ялагдав. Польшийн бөх дараагийн тойрогт АНУ-ын бөхөд дийлдснээр Д.Отгонцэцэгт дагах барилдаан гарсангүй.
55 кг (17): 1. Саори Йошида (Япон) 2. Хелен Луис Марулис (АНУ) 3. Греета Греета (Энэтхэг), Мария Проволараки (Грек)
“Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Номин-Эрдэнэ нэгдүгээр тойрогт гоц мөргөж, дараагийн даваанд эзэн орны Бриттане Морган Лавердюфтэд ялагдлаа. Уг нь тэрбээр эхний үед өрсөлдөгчөө 1:0-ээр илүүрхсэн ч дараагийн хоёр үеийн барилдаанд 1:1, 1:3-аар ялагдал хүлээв. Энэ жинд олимпийн гурав, дэлхийн есөн удаагийн аварга, Японы домогт бөх Саори Йошида Канадын дэвжээнд 10 дахь түрүүгээ авлаа.
59 кг (13): 1. Чан Лан (БНХАУ) 2. Залина Сидакова (Беларусь) 3. Тунгалагийн МӨнхтуЯа (Монгол), Ольга Буткевич (Англи)
“Аварга” БТДС-ийн тамирчин ОУХМ Т.Мөнхтуяа ДАШТ-д анх удаа тоосоо өргөж, урамтай сайхан барилдаж, хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр эхний тойрогт эзэн орны Мишель Фаззариг 1:0, 1:0-ээр, дараагийн даваанд АНУ-ын Лейф Эвелин Жейнсийг гурван үед 3:0, 0:1, 3:1-ээр ялсан. Ингээд хагас шигшээ барилдаанд Беларусийн Залина Сидаковад 0:2, 0:1-ээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болов.
Улмаар медальтай үлдэх эсэхээ шийдэх барилдаанд Энэтхэгийн Шеоран Шилпиг 3:3, 4:2-оор сөхрүүлснээр Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандууллаа.
63 кг (19): 1. Елена Пирожкова (АНУ) 2. Тайбе Мустафа Юсейн (Болгар) 3. Жюстине Ангелла Боухард (Канад), Си Луо Зуома (БНХАУ)
ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Насанбурмаа эхний тойрогт Японы Кайоко Күдод 0:3, 3:1, 0:4-өөр ялагдлаа. Түүнийг ялсан Японы бөх дараагийн даваанд аварга болох ерөөлтэй АНУ-ын Елена Пирожковад ялагдсанаар манай бөхөд дагах барилдаан гарсангүй.
67 кг (16): 1. Аделина Мария Грэй (АНУ) 2. Дороти Элезабет Йетс (Канад) 3. Йошико Иноүэ (Япон), Ян Хон (БНХАУ)
“Хасу Мегаватт” клубийн тамирчин ОУХМ Ц.Баярзаяа ДАШТ-д хоёр дахь удаагаа зодоглосон. Тэрбээр эхний тойрогт ОХУ-ын Ирина Богдановатай хүч үзэж, 0:1, 1:2-оор ялагдсанаар тэмцээнээ өндөрлөлөө.
72 кг (16): 1. Анна Франссон (Швед) 2. Гузель Манюрова (Казахстан) 3. Василиса Марзалюк (Беларусь), Жин Хью (БНХАУ)
ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Одончимэг эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт, ОХУ-ын Екатерина Букинад 0:2, 1:3-аар ялагдал хүлээлээ.
Эх сурвалж: "Өглөөний сонин"