logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага насны охидыг хүчирхийлэн, мөчилж алсан Ц.Мөнх-Оргилыг өршөөжээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бага насны охидыг хүчирхийлэн, мөчилж алсан Ц.Мөнх-Оргилыг өршөөжээ

2012/10/03

Наймхан настай охиныг хүчирхийлж,  амь насыг хөнөөсөн хэрэг Хөвсгөл аймагт гарсан билээ. Уг хэргийг иргэн Н.Мөнх-Оргил гэгч үйлдсэн юм.Тэрээр мөн гурван бага насны охиныг хүчирхийлэхийг завдсан нь ч нотлогдсон.  Түүнд нийт гурван шатны шүүхээр цаазаар авах ял оноосон ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлж, цаазаар авах ялыг нь 30 жил болгон өөрчилжээ.

Дээрх шийдвэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өөрийн бүрэн эрхийн  дагуу Н.Мөнх-Оргилд  зориулан тусгайлан гаргасан  байна.
Учир нь тэрээр  Монгол Улсыг  цаазын ялгүй орон болгон тунхагласан. Гэвч энэ шийдвэр нь одоогоор эрүүгийн хуулинд тусгагдаж, албан ёсны шийдвэр болоогүй байгаа юм.
 
Ц.Мөнх-Оргилыг   Эрүүгийн хуулийн 125.2 буюу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, энэ хэргийг давтан үйлдсэн, 126.3 буюу насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн  91.2.6 91.2.10, 91.2.15-д зааснаар  буюу гэмт хэргээ нуун далдлах зорилгоор, санаатайгаар, хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь хөнөөсөн үндэслэлээр буруутган цаазын ял оноосон ажээ.
 
Хохирогчдын нэг болох ёсөн настай Н  болсон явдлын тухай :
" 2008 оны дөрөвдүгээр сарын 21-нд хичээлээ тараад ангийнхаа М-ийнд очихоор явж байтал байрны гадаа нэг ах "Чи хэддүгээр анги вэ. Манай гэрт ороод хивс өргөлцөөд өгөөч" гэж гуйсан. Тэр хүнд туслахаар тухайн байрны зургадугаар давхарт гарахад "Манай гэрт хүн байхгүй юм шиг байна" гээд намайг хүлээлгээд зогсоосон. Тэгснээ "Миний дүү цүнхээ урдаа барьчих, мөр чинь өвдөнө" гэхээр нь би цүнхээ урдаа барьж үүрсэн. Гэтэл гэнэтхэн араас багалзуурдсан. Би айгаад орилсон чинь тэр хүн айгаад зугтчихсан. Би тус давхрын нэг айлд орж, гэртээ хүргүүлсэн"хэмээн мэдүүлж байсан билээ.

Э.Мягмар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш