Тэр үнэхээр шартай юу эсвэл шударга үнэнийн төлөө тэмцэгч үү. Түүнийг одоогийн Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Баттулга Хууль зүйн сайд байх үед нь нэр төрд нь халдсан хэргээр шүүхэд өгсөнөөр тэрхүү маргаан өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Анхан болон хоёр дахь шатны шүүхийн шийдвэр эрхэм Хууль зүйн сайдын эсрэг буюу түүнийг буруутгасан шийдвэр гарахад хүн бүр л гайхаж байсан. Учир нь Хууль зүйн сайд өөрийн хуулийн байгууллагадаа ялагдал хүлээнэ гэдэг бараг гутамшигтай зүйл. Тиймдээ ч тэрбээр энэхүү асуудлаараа монголчуудын анхаарлын төвд байсаар байна. Ингээд олон зүйл нуршилгүйгээр ихэмсэг төрх, бардам зангийн цаана нуугдах Ц.Нямдоржийн үнэн төрхийг илчилж “Чухал сонжоо” булангийнхаа гуравдах хүнээр оролцуулж байна.
Ц.Нямдорж эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй
Цэндийн Нямдорж. Увс аймгийн Малчин суманд 1956 оны 8 дугаар сарын 10-нд төрсөн, эхнэр, хоёр хүүхэдтэй. Улаангом хотын нэгдүгээр дунд сургуулийг 1975 онд, Ленинградын Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр 1981 онд тус тус төгссөн. Төрийн сайдаар дөрвөнтөө томилогдсон түшээ маань Арслангийн ордных. Арслангийн ордныхон хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог бөгөөд 2-р зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үздэг. Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг. Араатны хаан Арслан учир хүмүүсийг мөн Арслангийн ордыхон хаанчлах учиртай. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг биширч шүтэж хүндлэхгүй бол Арслан маш аз жаргалгүй болдог. Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно. Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй.
Үнэн хэрэгтээ Ц.Нямдоржийг харахад хүйтэн хөндий мэт дүр төрх ажиглагддаг. Гэвч арслангийн ордныхоны гол онцлог энэ байж болох юм. Хэрвээ та санаж байгаа бол Ц.Нямдоржтой хуулиар мэтгэлцэхэд тун дургүй. Учир нь тэрбээр өөрийг нь давж гарах хуульч монголд байхгүй гэх зэргийн зүйл ярьж ёжтойхон инээж, надтай өрсөлдөөд хэрэггүй ухааны юм ярьдаг. Энэ түүний төрөлх байнга урд явах, биеэ тоох зан чанар биш гэж үү. Түүнээс гадна тэрбээр ард түмний анхааралд байх дуртай. Дуулианаа өөрөө тарьдаг нэгэн. Хамгийн сүүлд гэхэд л Н.Энхбаярын баривчилгааны үеэр унтаж байсан гэж хэлээд л хэвлэлийн бай болж байсан удаатай.
Дарангуйлагч болох хандлагатай Ц.Нямдорж
Тэдэнд бусдын ямархуу ааш аягтай байгаа нь огт падгүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой. Тэр бэртэгчин зантай Дарангуйлагч болох хандлагатай. Арслан баргар харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Тэрээр гэр бүл найз нөхдөө удирдан жолоодох хүсэлтэй байдаг.
Дарангуйлагч болох хандлагатай. Зарим нэг хүмүүс үүнтэй санал нийлж магадгүй. Учир нь зарим нэг хүмүүс Ц.Нямдорж хүнийг дарлаад сурчихсан, монголын орчин үеийн дарангуйлагч ч гэсэн байдаг. Түүний анх харсан хүн болгон өөртөө маш итгэлтэйг нь шууд л мэддэг. Гэвч тийм биш бололтой. Гэвч тэрбээр яах аргагүй агуу удирдагч юм.
Анх харахад Арслан өөртөө итгэлтэй хүн шиг харагдах авч цаанаа үргэлж эргэлзэж байдаг. Тэр хэзээч бардам тэргүүнээ бөхийлгөхгүй хэрэв аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг. Арслангийн агуу удирдагч чанар бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш мөн хайрлах гэж төрдөг. Олны дунд Арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдаж суудаг. Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан, өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол Арсланг ихээхэн хөндөж байна гэсэн үг.
Хууль зүйн сайд асанд сайшаал, магтаал бал мэт амттай санагддаг
Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм. Зусардал, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү 2 туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог. Хэрэв та түүнийг олны дунд шүүмжилбэл тэр таныг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно. Зөвхөн хоёулаа байгаа тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг. Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөлгөө өгч, яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төвхнүүлэхдээ маруухан билээ.
Яг үнэнийг хэлэхэд арслангийхан тэр дундаа Ц.Нямдорж хувийн амьдралаа төвхнүүлэхдээ үнэхээр маруухан. Ямар сайндаа л бүхэл бүтэн улсын сайд байж хүний байшин түрээслэхэв дээ. Уг нь өөрт нь хоёр өрөө байр байдаг гэж байгаа. Гэвч яагаад 75 сая төгрөгийн байраа орхин тухлаг хотхоныг зорих болов. Хүн амьтан мэдчихвэл юу гэж хэлэх талаар бодсон болов уу. Тэгээд бүр тэр байрандаа сарын 4,5 сая төгрөг төлдөг гэж байгаа. 1990 оноос хойш тасралтгүй сайд байсан хүн амьдралаа төвхнүүлж чадахгүй айлын гэр түрээслэж байгаа нь харамсалтай. Энэ нь түүний төрлөх зан бололтой.
Бусдын зовлон жаргалыг хуваалцахдаа маруухан.Тэр өөрийгөө их боддог учир өрөөл бусдад хэтэрхий харгис, бодлогогүй, хэт шулуун ханддаг. Гэвч түүний аятайхан дүр төрх эвгүй байдлыг зөөлөлдөг. Арслан муу санадаггүй. Арслан өөрөөсөө зиндаа доогуур эмэгтэйг эрж хайдаг учир буруу сонголт хийх нь элбэг. Өнөр өтгөн гэр бүлтэй Арслан ховор байдаг боловч тэд сайн эцэг болж чаддаг. Хүүхдүүдээ хэт дураар нь тавьдаг. Тэр яг таны хүүхэд мэт учир байнга анхаарч халамжилж байх хэрэгтэй гэдгийг та мартаж болохгүй. Арслан өөрийгөө бүх юмны эзэн гэж боддог бөгөөд ингэж бодох үндэслэл түүнд бий билээ.
Ц.Нямдоржийнх гэдэг айл бусад арслангуудынх шиг тийм ч өнөр өтгөн биш. Тэднийх хоёр хүүхэдтэй. Мөн арслангууд сайн эцэг байж чаддаг гэсэн. Нямдорж ч бас адилхан хүүхдүүдээ сайн хүмүүжүүлсэн нэгэн. Хамгийн том нь Анхбаяр нь өдгөө АНУ-д Монгол улсыг төлөөлөн консулаар ажиллаж байгаа билээ.
Одоо түүнийг төрсөн жилээр нь шинжие. Тэрбээр 1956 оны Гал бичин жил төржээ. Харин бич жилтэй хүмүүс ямар байдаг юм бол…
Бич жилтэнгүүд
Өөрийгөө бусдаас дээгүүр гэж vздэг бич нь ихэрхэг зантай хүн. Бич оюуны чадавхи өндөртэй. Тэр ном, сонин их уншдаг. Гайхамшигтай ой тогтоолттой. Урьд өмнө харсан, сонссон зүйлийнхээ өчүүхэн хэсгийг ч гэсэн санадаг. Тэр уран сэтгэгч, хамгийн хэцүү асуудлуудыг гайхалтай хурдан шийддэг. Бүх жилтнүүдээс хамгийн сүр хүчтэй, хатуужил тэсвэртэй, арга мэхтэй. Бич сэтгэл татам, бусдад таалагдах урлагт сайн. Ямар ч мэргэжилд амжилттай байна. Дээд боловсролтой л бол ямар ч ажлыг хийнэ. Өөрийнхөө эв дүй, авъяасаа дагах юм бол алдар нэртэй ч болдог. Оргилуун зантай тэрээр амархан дурладаг, цатгалдах нь ч хурдан байдаг. Тиймээс дараагийн хүнээ хайдаг байдаг.
Хамгийн сүүлд түүнийг төрсөн сараар нь сонжоцгооё. Тэрбээр 8 дугаар сарын 10-нд төрсөн
8-р сард тєрєгсєд
• Наргианд дуртай
• Бусдыг татах увидастай
• Эелдэг ба бусдад санаа тавьдаг
• Зоригтой айх зvйл ховор
• Бусдыг удирдах чадвартай
• Бусдыг хэрхэн тайвшируулахаа мэддэг
• Хэтэрхий сайхан сэтгэлтэй
• Хvний хvндэтгэл хvртдэг
• Магтаалын vгэнд дуртай
• Онцгой сvлд хийморьтой
• Багахан юман амархан харддаг
• Гярхай ажигч
• Анхаарал болгоомжтой
• Маш хурдан сэтгэдэг
• Бусдыг хошуучлах дуртай ба хошуучилж ч чаддаг
• Бусдаас хамааралгvй сэтгэгч
• Мєрєєдєх дуртай
• Уран зураг, хєгжилд авяаслаг
• Мэдрэмтгий хэдий ч аар саар зvйлийг тоодоггvй
• Биеийн эсэргvvцэл сул