Японд олон улсын арга хэмжээнд оролцож буй УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэд Индонезийн парламентаас талархал илэрхийлжээ. Олон улсын хурлын үеэр зүрхний шигдээс болж ухаан алдсан Индонезийн улстөрчийг Атти Суганди гэдэг бөгөөд энэ жил 60 настай хүн юм байна. Тэрбээр одоо биеийн байдал хүндэвтэр Токиод эмчлүүлж буй ажээ. Түүнийг ухаан алдахад гэргий нь хамт байжээ.
Ноён Атти Сугандийг ухаан алдмагц Шинэ Зеландын улстөрч Брэндан Хоран, Монгол Улсын УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нар анхны тусламжийг яаралтай үзүүлж, түргэн тусламж иртэл 15 минутын турш хиймэл амьсгал хийж эмч нарт эсэн мэнд хүлээлгэж өгчээ.
Брэндан Хоран нь 1983 онд Японд аврагчийн курст суралцсан, Шинэ Зеланд, Австралид усан поло, каноэ завины спортоор хичээллэж байсан, япон хэлний мэдлэгтэй хүн юм байна. З.Баянсэлэнгэ гишүүний хувьд бага эмч мэргэжилтэй, ШШГЕГ-ын харьяа ангид эмчээр ажиллаж байсан юм. Тэдний оролцсон олон улсын хуралдаан амжиттай болж өндөрлөөд байгаа бөгөөд гишүүн З.Баянсэлэнгэ удахгүй эх орондоо ирэх юм байна.
Д.ОЮУН