НҮБ-ын АЗ сирийн цэрэг түркийн нутаг дэвсгэрийг буудсныг буруушааж байна. Энэ ажиллагааны улмаас энгийн номхон оршин суугчид амиа алдав. Ийн будлианыг нэн даруй зогсоож, давтахгүй байхыг өчигдөр АЗ-өөс гаргасан мэдэгдэлд шаарджээ. Түүнчлэн Сирид хандан хөрш орнуудын тусгаар тогтнолыг хундэтгэхийг уриалсан байна.
Дамаскаас будлианыг нарийн мөрдөн байцааж байна. НҮБ-д суугаа Сирийн байнгын төлөөлөгч Башар Жафари үүнийг батлан илэрхийлэв. Үүний хамт Дамаск түркийн нутаг дэвсгэрийг буудсантай холбогдуулан уучлал гуйв. Түркийн дэд ерөнхий сайд Бешир Аталайн мэдэгдсэнчилэн сирийн тал будлианыг хариуцаж, хойшид ийн ажиллагаа давтагдахгүйг батлан илэрхийлжээ.
Өчигдөр орой Түркийн парламент цэргийн ажиллагаа улс орныхоо чанадад явуулах зөвшөөрөл өгөв. Гэвч засгийн газар ийн ажиллагаа явулвал зохино гэж үзэх ёстой. Энэ нь Сири улсад бас хамаатай юм. Ийн шийдвэр гаргахын өмнө түркийн цэрэг улс орны нь Акчакала хотыг буудсан сирийн газар нутгийг бараг хоёр хоногийн турш буудав.
Хилийн будлиан мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэх ажиллагаа болгож хувиргахаас сэрэмжлэх хэрэгтэй. Сири Түркийн хоорондын цэргийн будлиан дайн дэгдээх шалтгаан болж мэднэ. Байдлын ийн даамжрал Сирид хэрэггүй. Түрк ч байдлыг даамжруулах гээгүй. НАТО-гийн хүчин сири-түркийн цэргийн сөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй. Будлиантай холбогдуулан хийлгэсэн эвслийн зөвлөлгөөн үүнийг тод харулсан. НАТО-гийн улс төрийн дээд удирдлагын тухайд гэвэл тэд бас хөндлөнгөөс оролцох гээгүй. Тэгэх хөрөнгө боломж байхгүй.
Сири түркийн хоорондын будлианы уршгийг арилгахыг НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт төлөөлөгч Лахдар Брахими оролдож байна. НҮБ-ын Ерөнхий бичгийн дарга Бан Ги Муны төлөөлөгч энэ тухай мэдээлэв. Сирийн дотоодын байдал улам хүндэрч байна. Тухайлбал Алеппод үйлдсэн дэлбэрэлт үүнд нөлөөлсэн гэж түүний мэдэгдэлд өгүүлжээ.
Лхагва гаригт амиа золиослогч этгээдүүд эртний хотод минажуулсан хэдэн автомашиныг дэлбэрүүлэв. Цэргийн ба энгийн 30 хүн хэлмэгджээ. Дамаск энэ хэрэг явдлын хариуд арга хэмжээ авах хүсэлт НҮБ-ын АЗ-д тавьсан юм. «Дамаск ба Алеппод террорын ажиллагаа явуулсны дараа бүр өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч сирийн босогч гэгчид үнэн чанартаа хэн бэ? Тэднийг дэмжих нь зев уу? гэх мэт асуудлыг эргэцүүлэн бодох болсон. Сири улс үүнтэй холбогдуулан мэдээллийн «дайралт» хийж байна. Сири улсаас НҮБ-ын АЗ-д гаргаж буй хүчин чармайлт үүнтэй холбоотой. Тус улс байр сууриа аль болох өргөн тайлбарлаж харуулахыг хичээж байна».
Орос улс үүнтэй холбогдуулан мэдэгдлийн төслийг бэлтгэж, НҮБ-ын АЗ-д шилжүүлэв. АЗ сирийн сөрөг хүчний давшилтыг бурушаана гэдэгт НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин найдаж байна. Тэр тусмаа «Аль-Каидатай» хамсан сүлбэлдсэн сирийн бүлэг террорын ажиллагааны хариуцлагыг өртдөө ногдуулсан байна.