Сүүлийн үед гудамж, талбайд үзэмж нэмсэн гоёмсог өнгө төрхтэй байшин барилга баригдах болсон нь сайшаалтай. Гэсэн ч ашиглаж байгаа албан газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хайхрамжгүй, анхааралгүйгээс өнгө нэмэх бус бүр гутаахад хүрээд байгаа юм.
Учир нь барилгыг ашиглаж байгаа байгууллага үйл ажиллагааныхаа хаяг, зар сурталчилгааг зориулалтын самбар бус барилгын гадна хананд эрээн цоохор болтол нь өлгөчихдөг болжээ. Хаяг рекламыг тухайн барилгын оршин суугчдад саад болохгүйгээр өлгөж болох ч тогтсон хэв загвар, стандарт дутагдаж байгаа нь нууц биш. Энэ мэт жишээг нийслэлийн аль ч хэсгээс харж, энэ нь бүр энгийн үзэгдэл мэт санагдах болсон нь харамсалтай.
Барьсан барилга бүрийг энэ мэтээр рекламны самбар шиг ашиглавал гудамж, талбайд дахин самбар суурилуулж хөрөнгө зарах хэрэг байна уу. Үүнд холбогдох албаныхан анхаарлаа хандуулж, эмх цэгцтэй болгох шаардлагатай байгааг дуулгая.
Ялангуяа олны анхаарлыг татдаг нийслэлийн төв гудамж дагуух барилгуудад дээрх жишээ хамгийн их тохиолдож байна. Эдгээрийг зургаас харна уу.
Эх сурвалж:"Өглөөний Сонин"