logo
Аделийн “Skyfall” тэргүүлж эхлэв

Аделийн “Skyfall” тэргүүлж эхлэв

2012/10/09
Дуучин Аделийн дуулсан, алдарт Жеймс Бондын хамгийн сүүлийн цуврал “Skyfall” дуу өнгөрсөн долоо хоногийн байдлаар “iTunes” чартуудыг тэргүүлж эхэлсэн байна. Дэлхийн кино ертөнцийн түүхэнд хамгийн нэр хүндтэй бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох Жеймс Бондын хамгийн сүүлийн цуврал ирэх арваннэгдүгээр сард нээлтээ хийх болсноо албан ёсоор зарлаад байгаа. Харин дуучин Аделийн хувьд энэхүү шинэ цувралын дууг дуулж, дэлхийн дуу хөгжим сонирхогчдын хүртээл болгоод хэдхэн хонож байгаа ч эхний амжилтаа гаргаж эхэллээ. Дуучин Адель шинэ уран бүтээлээ энэ сарын 5-нд буюу Лондонгийн цагаар 00:07 минутад өөрийн албан ёсны вэб сайтад байрлуулсан байна. Гэтэл ердөө хэдхэн цагийн дараа “Skyfall” дууг бишрэгчдийн тоо хэдэн арван мянгаар нэмэгдсэнийг албаны эх сурвалжууд мэдээлжээ. Харин Жеймс Бондын сүүлийн цувралын гол дүрд тоглож буй жүжигчин Данейль Грэг өнгөрсөн бямба гаригт Жимми Фаллоны “Late Night” шоунд оролцож, уран бүтээлийнхээ талаар халуун яриа өрнүүлсэн байна. Тэрбээр ярилцлагынхаа үеэр “Бид залуу дуучин Адельтай хамтран ажиллахад таатай байгаа тухай өмнө нь фэнүүддээ хэлж байсан. Гэхдээ түүний дууг сонсогчдод хүрсэн даруйдаа ийм өндөр амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй. Бид үнэхээр их баяртай байгаа. Аделийн энэ бүтээл үнэхээр төгс болж чадсан” гэжээ. Түүний хэлснээр “Skyfall” дуу Аделийн “Twitter” хуудсанд албан ёсоор тавигдах ажээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш