УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 10 дугаар сарын 09-ний Мягмар гарагийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэний эхнийх нь Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэг байв.
Улс орны санхүү, эдийн засгийн өмнөх оны үзүүлэлтүүдийг тусгасан энэ хоёр баримт бичгийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд шүүмжлэл өрнөсний дотор УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Эрүүгийн хуульд төсвийн зарлагатай холбоотой гэмт хэргүүдийг төрөл зүйлээр нь тусгайлан заасан байдаг”-ийг онцлоод 2011 оны төсвийн гүйцэтгэлтэй холбоотой ямар төрлийн хэдэн зөрчил гарч, хэн хэнд ямар хариуцлага тооцсоныг лавлаж асуулаа. Улсын аудитын ерөнхий газрын дэд дарга Б.Батбаяр тодорхой тоо баримт дурдалгүй ерөнхийлсөн хариулт өгсөн нь гишүүдэд таалагдсангүй. Тиймээс Ж.Батзандан гишүүн “2011 оны төсөв бол улс төрийн зорилготой төсөв байсан учир тодорхой баримт л хэрэгтэй. Төр өөрсдөөсөө эхлэн цэвэрших ёстой. Түүнийг хянах манаач нь та нар байгаа” хэмээн зэмлэв. Мөн байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг нар жил бүр ийм хэлбэрдсэн ажил болж, төсвийн зарцуулалт сайн, муу байсан талаар сонсоод л өнгөрдөг, аудитын байгууллагынхан арван хэдэн жилийн өмнөх арга барилаараа л ажиллаж, үйл ажиллагаа нь шинэчлэгдэхгүй байгааг шүүмжилсэн бол УИХ-ын дэд дарга Л.Цог “Өөрсдөө шалгаж, зөрчил дутагдал илрүүлчихээд арга хэмжээ авах тодорхой санал алга уу? Урьдын цагт хяналт шалгалт сайн байсан, одоо харин идсэн нь хожоод явдаг болжээ” гэсэн юм. Гишүүдийн асуулт дууссаны дараа Н.Батцэрэг гишүүн “төсвийн гүйцэтгэлийг түүний өмнөх жилийнхтэй харьцуулж, ямар шалтгаанаар ямар ямар зөрчил илэрч байгаа, зөрчил ихсэж, багассан талаар дүн шинжилгээ хийж байх нь зүйтэй” гэсэн санал нэмэрлэлээ.
Ингээд “Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлэг хийхийг дэмжье” гэсэн томьёоллоор гишүүдийн саналыг хурааж, хэлэлцүүлгийг дэмжсэн санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр болов.
Энэ өдрийн хуралдаанаар бас “Чингис хаан” одон бий болгох тухай УИХ-ын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцлээ.
Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон болох энэхүү одонг Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди санаачилж, УИХ сайшаан дэмжсэнээр 2002 оны тавдугаар сарын 17-ны өдөр уг одонг бий болгох тухай тогтоол батлагджээ. Үндэсний их баяр наадмаар буюу жил бүрийн долдугаар сарын 11-ний өдөр төр, нийгэмд онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын иргэнд болон дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлах, тус улсын эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруусан гадаадын иргэнд хүртээж байхаар тогтоосноор одоогоор 6 хүн шагнуулаад байгаа аж.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаярын танилцуулсан тогтоолын төсөлд “Чингис хаан” одонг эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдөр хүртээж байх, одонд нэр дэвшүүлж, шагнах журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар батлахаар шийдвэрлэн, холбогдох тогтоолын хавсралтыг хүчингүй болгохоор тусгасан байна. Гишүүд энэ асуудлыг хэлэлцэх үеэр одонг дагалдах шагнал, урамшуулал ямар байх, шагналын үнэ хүнд, нэр нөлөөг хэрхэн өргөх, шагнал олгох өдөр болох Чингис хааны мэндэлсэн өдрийг орон даяар амралтын өдөр болгох эсэх, энэ өдрийг Монголын бахархлын өдөр гэдэг оноосон нэрээр нэрлэх нь оновчтой эсэх зэрэг олон асуудлаар санал бодлоо илэрхийллээ. Эцэст нь тогтоолын төсөлд өөрчлөлт оруулахдаа энэ өдрийг амралтын өдөр болгох, үүний тулд нийтээр тэмдэглэх баяр ёслолын өдрийн тухай хуульд тусгах, одон олгохтой холбоотойгоор УИХ-аас журам батлан дагаж мөрдөх, энэ өдрийг Монголын үндэсний бахархлын өдөр гэдэг өргөн утгаар нь иж бүрэн хандах нь зүйтэй хэмээн үзэж, дээрх төслийг хэлэлцэхийг дэмжсэн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-д оруулахаар болов.
Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий болон ОНРТ-ийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах Ажлын хэсгүүд байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг баталж, ТББХ-ноос УИХ-ын 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан М.Батчимэг гишүүн үг хэлэхдээ уг хэлэлцүүлгийг өмнө нь батлагдсан Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжилтийн талаар Өргөдлийн байнгын хороон дээр зохион байгуулах нээлттэй сонсголтой хамтруулах зүйтэй гэсэн санал дэвшүүлсэн юм.