logo
Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-ны дотор шилжүүлнэ

Хүүхдийн мөнгийг энэ сарын 17-ны дотор шилжүүлнэ

2012/10/15
Арилжааны 13 банкинд нийтдээ 800 орчим мянган иргэн Хүүхдийн мөнгөө авахаар хүсэлтээ гаргаад байгаа талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд Засгийн газрын хуралдааны үеэр танилцууллаа. Мэдээллийн дараагаар 2012 оны 10 дугаар сард олгох Хүүхдийн мөнгөнд шаардагдах хөрөнгийг Монгол банкин дахь Нийгмийн халамж, үйлчилгэний ерөнхий газрын хүүхдийн мөнгөний тусгай дансанд энэ сарын 17-ны дотор бүрэн шилжүүлэхийг сангийн сайд Ч.Улаанд даалгалаа.
Зарим аймаг, дүүргүүдэд цахим үнэмлэхгүйгээс хүсэлтээ гаргаж чадаагүй байгаа иргэд цөөнгүй байгаа юм байна. Иймд Иргэний цахим үнэмлэхийг улсын хэмжээнд энэ сарын 25-ны дотор харъяа хэлтсүүдээр дамжуулан иргэдэд олгох ажлыг яаралтай зохион байгуулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржид үүрэг болголоо.
Мөн хүүхдийн мөнгө олгох арга хэмжээг нийт иргэддээ чирэгдэлгүй, олон шат дамжлагагүй олгоход анхаарч ажиллахыг Засгийн газрын тэргүүн анхаарууллаа.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш