Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн гэх Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарын хэргийг шалгаж байгаа ажээ.
Сэжигтнүүдийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэн тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм.
Хэрвээ тэдний гэм буруутай нь тогтоогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж. Тэднийг шүүх хурал өнгөрсөн долдугаар сарын 23-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болсон ч нотлох баримт дутуу гэх шалтгаанаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.