logo
Японы талаас хятадын цэргийн долоон хөлөг онгоцыг усан хилийнхээ ойролцоо ажиглажээ

Японы талаас хятадын цэргийн долоон хөлөг онгоцыг усан хилийнхээ ойролцоо ажиглажээ

2012/10/17
Японы өөрийгөө хамгаалах хүчний харуулын нисэх онгоц хятадын цэргийн долоон хөлөг онгоц Окинав муж улсаас зүүн-өмнө ойр хавийн бүсийн орчимд илрүүлсэн тухай өнөөдөр японы NHK телевизийн компани мэдээллээ. Мөн бүс бол эргээс 44 км зайтай орших тэнгисийн орон зайн нэг хэсэг юм. Энэ бүст эрэг хавийн улс хууль ёсоор тогтоосон хэмжээний хяналт тавьж мэднэ. Японы БХЯ-аас мэдээлснээр хятадын цэргийн долоон хөлөг онгоц Окинава муж улсын Енагуни арлаас барагцаалбал 49 км зайтай орших бүст өнөө өглөө цөмрөн оржээ. Хятадын хөлөг онгоцууд Номхон далайгаас Зүүн Хятадын тэнгис тийшээ зүглэж байгааг телевизийн компани тэмдэглэв. Будлиан гарсан бүс Япон Хятадын хооронд маргаан үүсгэсэн Сенкаку(Дяоюйдао) арлуудаас өмнө 200 км зайтай оршдог. Хятадын хөлөг онгоцуудтай холбогдсон адилхан будлиан 10-р сарын 4-нд гарсныг Японы БХ-ын сайд Сатоси Моримото сэтгүүлчлэд дурдаад тусгай газар нь «Хятадын Тэнгисийн цэргийн хүчний тухай мэдээллийг цуглуулж байгааг» тэмдэглэв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш