logo
Г.Уянга нөхрийнхөө, Ц.Даваасүрэн суудлын төлөө АН-ыг түшив

Г.Уянга нөхрийнхөө, Ц.Даваасүрэн суудлын төлөө АН-ыг түшив

2012/10/18
Монголын улс төр утгаа алдан саармагжиж, төрийн эрх мэдлийн төлөөх тулаан ижлээ худалдсан хулгайч шиг үргэлжилсээр байна. Шүүх засаглалыг гартаа хийсэн АН-ынхан шорон гяндангаар айлган сүрдүүлэх замаар УИХ дахь 31 суудлаа олон болгох гэж улайрч байгаа ч эрх биш түмний нүднээс мултарч чадахгүйд хүрсэн. Тэдний хувьд УИХ дахь 31 суудлаа ямар ч аргаар хамаагүй 39 болгож, дангаараа засаглах бодлого барьж буй. Тиймээс тэд “Шударга ёс” эвслээс нэр дэвшиж УИХ-д орж ирсэн Г.Уянга, МАН-аас урвасан Ц.Даваасүрэн нарыг намдаа элсүүлж, суудлынхаа тоог олон болгох тохироо хийсэн аж. Тэдний тохирооны эхний хэсэг нь УИХ-ын гишүүн Г.Уянгын нөхөр, нийтлэлч А.Баатархуягийг МОНЦАМЭ агентлагийн дарга болгох гэнэ. Ц.Даваасүрэнгийн хувьд Ерөнхийлөгчийн айлчлалд багтаж хамт гадагшаа явахдаа тохироо хийсэн юм байна. Юутай ч Г.Уянга улстөрд түшиж хөлд оруулсан М.Энхсайхан, Н.Энхбаяр нараас нүүр буруулж, Ц.Даваасүрэн ашигтай суудлын төлөө АН-д нэгдэж байгааг эх сурвалж дуулгалаа. С.Ууган Эх сурвалж: “Монголын Үнэн”
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш