logo
Өөртөө гар хийжээ

Өөртөө гар хийжээ

2012/10/19
Хятадын умард хэсгийн нэгэн тосгоны оршин суугч, тахир дутуу фермерч Сан Жиф өөртөө механик гар зохион бүтээжээ. Тэрээр загас барихад хэрэглэх гэж гар аргаар тэсрэх бөмбөг хийж байгаад гараа алдсан аж. Хиймэл гар худалдаж авах боломжгүй учир өөртөө гар хийхээр шийджээ. Түүний хэлснээр хиймэл гар хийхэд хэрэгтэй зүйлсийг цуглуулах болон бүтээхэд найман жил орчмын хугацааг зарцуулсан гэнэ. Гэхдээ эцсийн дүнд 51 настай Сан Жиф юу хийхээсээ хамааран сольж болдог хиймэл гартай болов. 
Тэрээр, мотоцикл, трактор жолоодож, хоол хийж, шүдээ сойздож, тэр ч бүү хэл, аман хуур тоглож чаддаг аж. Хог хаях цэгээс эд ангиа цуглуулсан түүний хиймэл гap 500 грамм орчим жинтэй. Харин сул тал нь халуунд халуун, хүйтэнд маш хүйтэн байдаг. Өөрийгөө эрүүл саруул хүн шиг мэдэрдэг хэмээн өгүүлэх эрийн цаашдын төлөвлөгөө нь хүнд байдалд байгаа бусдад туслах хиймэл эрхтний шинэ хувилбарыг зохион бүтээх юм байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш