logo
МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд мандатаасаа татгалзаж, УИХ-ыг тараах хувилбар ч яригдаж байна

МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд мандатаасаа татгалзаж, УИХ-ыг тараах хувилбар ч яригдаж байна

2012/10/19
Өнөө өглөөнөөс эхлэн Төрийн ордны гадаа  МАН-ын гишүүд, Өвөрхангайн хэсэг иргэд оролцсон эсэргүүцлийн жагсаал болж байна. ” АПУ -гаас Ардчилал үнэтэй”, “Автомат тооллогын машин АН-ын өмч биш” гэх зэрэг лозун барьсан тэд Төрийн ордонд хэнийг ч оруулахгүй байгаа юм.  Мөн УИХ дахь МАН-ын  гишүүд  чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ зарласан бөгөөд өөрсдийнхөө суудал дээр цаасан лоозон байрлуулаад байна.
Үндсэндээ жагсаалд МАН-ын удирдлага, УИХ -д МАН-аас сонгогдсон гишүүд бүгд оролцож буй бөгөөд маргаашнаас эхлэн улс орныг хамарсан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэдгээ илэрхийлж буй юм.
Мөн байдал цаашид энэ хэвээр үргэлжилж, Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлвэл МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд мандатаасаа татгалзаж, УИХ-ыг тараах хувилбар ч яригдаж байж болохыг үгүйсгэхгүй гэнэ.
Үүнтэй зэрэгцэн МАН-ынхан нэг хүнд 40 000 төгрөг өгч, жагсаалд оролцуулж тухай мэдээлэл байна. Уг мөнгийг Тусгаар Тогтнолын ордны 7 давхарт тарааж байна хэмээж буй аж.

Э.Мягмар

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш