Амьдрал гэгчийг туулахдаа хүн юу эсийг үздэг гэдэг билээ дээ. Өнгөрсөн хорин жилийн ихэнх хугацааг албан тасалгааны цонхоор харж туулсан МАН-ынхан уржигдар гудамжинд гарсан байсан нь олон хүний нүдэнд онцгой содон харагдлаа. Матрын нулимс гэдэг үгийг сэтгүүлчид ишлэх дуртай байдаг. Энэ ишлэл хэтэрхий олон удаа давтагдаж заримд нь тохирохгүй нь ч байв.
Харин Ардын намынхан гудамжнаас хашгирч буй үйл явдлыг хаанаас нь ч харсан сонгодог утгаараа жинхэнэ матрын нулимс байлаа. Цаг цагаараа, цахилдаг хөхөөрөө байсангүй. Эрх мэдлийг он удаан жил атгаж, Төрийн ордны хоймор эзлэж байсан улстөрчид гудамжинд гарч , гудманд он удаан жил халуунд халж, хүйтэн хөрч улс төр хийсэн хүмүүс сайн, муугаа хэлүүлэн парламентын ордны танхимаас тэднийг харж суух өдөр ирдэг л юм байна.
Тэд МАН- ынхан матрын нулимсыг хараад өөрсдийнхөө өнгөрсөндөө жишиж суусан нь гарцаагүй. Уг нь бол матарлахад хүргэсэн энэ үйл явдал аль эртнээс болсон юм. Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшсэн хоёрыг хууль зөрчсөн тухай хоёр, гурванч шатны шүүх хуралдаанаар дамжсан зарга үүсч, хоёр гурван сарыг ардаа орхисон байхад өнгөрсөнд Ардын намынхан яагаад дуугүй байсан юм бол.
С.Чинзориг, Н.Төмөрхүү нар сонгуулийн маргаан тээсэн өдрүүдэд намгүй юм шиг л байсан шүү дээ. Ийм байтал гэнэт өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд өч төчнөөн матрын нулимсыг МАН гэнэт унагав. Энэ нь олон хүнд онцгой содон мэдрэмж төрүүлснийг фэйсбүүкээр зарлаж, твиттэрээр жиргээд өчигдрийн цахим ертөнцийн сонин хачин сэдэв болж байлаа.
МАН бол маш олон удаа гудамжны тэмцэгчидтэй тулж байсан туршлага ихтэй нам билээ. Тухайн үедээ тэд гадаах жагсагчдад хэрхэн хавдаж байсан, одоо тэдэнд тийм л хавдах байх даа. Үүнд ганцхан ялгаа байгаа юм байна. Бусад нь анхнаасаа гудамжнаас тэмцэж парламентад орсон бол МАН- ынхан зөөлөн суудлаас гудамжинд гарлаа. Монгол нутагт агаарын хэм хасахруу орж, харин улс төр нь хэт халж эхэллээ.
Ө.Батхүү
Эх сурвалж: “Зууны мэдээ”