logo
Монгол, Оросын хил дээр газар хөдөлжээ

Монгол, Оросын хил дээр газар хөдөлжээ

2012/10/22
Монгол, Оросын хил дээр ням гарагийн өглөө 04:46 цагийн үед 4.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай “КП” агентлаг мэдээлэв.

Газар хөдлөлтийн голомт хоёр километрийн гүнд бүртгэгдсэн талаар Казахстаны Геофизикийн судалгааны хүрээлэнгийн газар хөдлөлтийн мэдээллийг цуглуулах, боловсруулах төвөөс мэдээлжээ.

Үүнээс хэдхэн цагийн өмнө Тажикистаны газар нутагт 4.7 магнитудын газар хөдлөлт болсон юм. Азаар эдгээр газар хөдлөлтөөс хохирол учраагүй байна.

Эх сурвалж: "Өглөөний Сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш