“Хоол үйлдвэрлэлээр Монгол Улс олон улсын хэмжээнд хүрчээ. Энд ямар нэг импортын бүтээгдэхүүнийг загвар маягаар оруулж ирээгүй, тогооч нарын ур чадвар, сэтгэл шингэсэн бүтээгдэхүүн “Олон үндэстний хоол”-ны үзэсгэлэн худалдаанд бэлтгэгдсэн байна” гэж Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат үзэсгэлэн, худалдааг нээж хэлсэн үгэндээ цохон тэмдэглэв.
“Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсээс “Олон үндэстэний хоол”-ны үзэсгэлэн худалдааг хоёр дахь удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм байна.
“Олон үндэстэний хоол”-ны үзэсгэлэн худалдаанд нийслэлийн зургаан дүүргийн 24 аж ахуйн нэгж оролцлоо. Үндэстнүүдийн хоол тухайн үндэстний ёс заншил, соёлыг шингээсэн байдаг гэж мэргэжилтэн, судлаачид хэлж байна.
Үзэсгэлэнгийн үеэр урлагийн тоглолт боллоо. Мөн дуудлага худалдаа явагдав. Нээлтийн ажиллагаанд Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат, Үйлдвэр худалдааны хэлтсийн дарга Ж.Долгормаа, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хөгжлийн төвийн тэргүүн Ш.Эрдэнэхүү нар оролцлоо.