АНД-н нутаг дэвсгэрт АНУ-ын оролцоотой болдог америк, тайландын “Алтан хорт могой” томоохон хээрийн сургуульд ажиглагчдаа оролцуулахыг Мьянмар улсад АНУ санал болголоо. Хятадыг тогтоон барих зорилготой цэргийн шинэ эвсэл байгуулах Вашингтоны хичээл зүтгэлийг энэ алхам харуулж байна гэж шинжээчид үзэж байна.
Мьянмарын хагас иргэний байдалтай засгийн газартай хүмүүнлэгийн яриа хэлэлцээг хөгжүүлэх далбаан дор Мьянмар улстай ойртолт явагдаж байна. Сүүлийн хорин жил Мьянмар улс бүрэн хэмжээгээр тусгаарлалтад байсан юм. АНУ болон Барууны орнууд цэргийн хунттай холбоо тогтоохыг бүрмөсөн хориглосон байсан ба өөрөөр сэтгэгчдийг мөрдөн мөшгөж байна гэж мьянмагийн цэргийн хунтыг шүүмжилж байсан юм.
Үүний хариуд мьянмагийн дэглэмийнхэн ямар нэгэн холбоо тогтоох дохионд болгоомтой ханддаг байлаа. Мьянмад 2008 онд сүйтгэгч хар салхи болоход “Алтан хорт могой” хээрийн сургуульд оролцож байсан АНУ-ын цэргийн хөлөг онгоцууд туслахад бэлэн байсан боловч Мьянмарын засгийн газар энэ саналыг няцааж байсан юм.
Өнгөрсөн жил болсон сонгуулийн дараа тус улсад улс төрийн болон эдийн засгийн либералчлал эхэлсэн юм. Урьд нь ухаан санаанд багтамгүй зүйл болсон юм. Сөрөг хүчний тэргүүн, Нобелийн шагналт, олон жил хорионд байсан Аун Сан Су Чжи улс төрийн үйл ажиллагаагаа нээлтэй явуулж эхэлсэн юм. Тэрээр анх удаа улсын телевизээр үг хэлж, парламентын нэмэлт сонгуульд эрх баригч намын нэр дэвшигчийг ялсан юм.
Гэхдээ Мьянмард иргэний эрхийн байдал бодит байдлаас ихээхэн хол байгаа юм. Төр засгийн зүгээс сөрөг хүчний нэр дэвшигчид даралт шахалт үзүүлж байсан гэж Аун Сан Су Чжи мэдэгдэж байсан юм. Рохинья лалын шашинтай цөөнхүүдийн хувьд харгис ажиллагаа явуулж байгаа тухай олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагууд мэдээлсээр байна. Цэргийнхэн хүн төрлөхтний эсрэг гэмт хэргээ үргэлжлүүлсээр байна гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна.
Харин АНУ энэ буруутгалд байж боломгүйгээр тайван хандаж байгаа нь сонин юм. Саяхан Нейпьидод Пентагоны төлөөлөгчид АНУ болон Мьянмарын хоорондын цэргийн хэлхээ холбоог сэргээх боломжийг нарийн хэлэлцсэн нь үүнийг гэрчилж байгаа юм. “Алтан хорт могой” хээрийн сургуульд Мьянмагийн ажиглагчдыг урьсан явдал хүний эрхийн хүрээнд дэвшил гарсантай холбоотой бус АНУ АНД-н бүсэд цэрэг улс төрийн статусаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаатай холбоотой юм.
Хэрвээ АНУ-ын сонгуульд Митт Ромни ялвал энэ хандлага илүү түгшүүртэй болж мэднэ гэж шинжээчид үзэж байна. Хятад улсыг тогтоон барих зорилготой хэд хэдэн мини НАТО энэ бүс нутагт бий болохыг үгүйсгэхгүй байна. АНУ, Өмнөд Солонгос, Япон улсуудын ийм нэг холбоо одоо бэлэн болоод байна. Бээжингийн эдийн засгийн түрэмгийллээс болгоомжилж байгаа болон түүний газар нутгийн маргаантай асуудалд эвлэрэшгүй байр суурь баримтлаж байгаагаас болж Вашингтонтой нягт хамтран ажиллахад бэлэн байгаа ЗӨА-ийн орнуудын өөр нэг эвсэл бий болж болох юм.