Өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд цусаа хандивлахаар болжээ. Цусны төвийн явуулын ажилтнууд 11.00 цагт Төрийн ордонд очих аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа цусаа хандивлаж байгаа бөгөөд цаашид ч байнгын донор болох гэнэ.
Тэрбээр Цусны төвд цусаа хандивласан Монголын хамгийн анхны ерөнхийлөгч юм байна. 2010 онд цусны донороос ДОХ-ын халдвар илэрснээс болж цусаа хандивлагчдын тоо эрс буураад байсан ч сүүлийн хоёр жилд харьцангуй олон болсон аж.