УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр үдээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнд үүссэн нөхцөл байдлыг харгалзан Төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болохын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай эдгээр хуулийн төслийг санаачлан боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 5 зүйл, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн 5 зүйлтэй бөгөөд эдгээр төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн асуудал тусгасан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан УИХ-ын даргад танилцууллаа.
Тухайлбал, УИХ-д 8 ба түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийг УИХ-ын даргад 24 цагийн дотор өргөн мэдүүлэх заалтыг өөрчилж, тодорхой хугацааны хязгаарлалтгүй болгох, нам эвслийн бүлэг тодорхой асуудлаар завсарлага авах хугацаанд хязгаар тогтоох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо тус тус хэлэлцдэг байх, Засгийн газрын гишүүн өөрийн хяналт тавьдаг байнгын хорооныхоо гишүүн байхтай холбоотой асуудлыг зохицуулах зэрэг намуудын зөвшилцсөн бүхий л асуудлыг хуулийн төслүүдэд тусгасан гэв.