Шантарын арлаас баруун тийш Агнуурын тэнгист 11 багын гишүүнтэй “Амурское” илчит хөлөг онгоц алга болсон байна. Өмнөд Сахалины тэнгисийн авран зохицуулах төвөөс ингэж мэдээлжээ. Энэ хөлөг Охотск боомт орхоор явж байсан ба ослын радио дохио нь ажилласны дараа аврагчидад хариу өгөхөө больсон ажээ. Шантарын арлуудын ойролцоо бороо, цастай хүчтэй шуурга шуурч байгаа тул илчит хөлгийг хайх ажилд саад учруулж байна. Олон цагын эрэл хайгуулын ажил ямарч үр дүн өгөөгүй гэж аврагчид мэдээлсэн байна. Ослын дохионы систем тохиолдлоор усанд унасан байж болох юм гэж аврагчид үзэж байна.