Тайландын Вант улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн танхимын нэгдүгээр орлогч дарга Чарён Чанкомол тэргүүтэй төлөөлөгчдийн танхимын 14 гишүүн, бусад холбогдох ажилтнууд оролцсон өргөн бүрэлдэхүүнтэй албан ёсны айлчлал өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрлөө.
Нийтдээ 26 хүнтэй энэхүү албан ёсны айлчлал өнгөрөгч бямба гаригаас эхэлсэн бөгөөд өнөөдөр \2010.10.29\ УИХ-ын дарга З.Энхболдод төлөөлөгчдийн тэргүүн, Тайландын Вант улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн танхимын нэгдүгээр орлогч дарга ноён Чарён Чанкомол нарын хүмүүс бараалхсанаар айлчлал хоёрдахь өдрөө хүрч өндөрлөв.
Тайландын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид Монголд байх хугацаандаа Гандантэгчинлэн хийдээр зочилж, Цонжин болдог, Тэрэлж зэрэг байгалийн үзэсгэлэнт газрыг үзэж сонирхсон юм.
Эрхэм зочдод УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Тайландын парламентийн бүлгийн дарга Л.Цог хүндэтгэлийн оройн зоог барьсны зэрэгцээ Зам тээврийн сайд А.Гансүх мөн төлөөлөгчидтэй өнөөдөр \2012.10.29\ уулзаж хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх асуудлаар санал солилцсон байна.
Манай улсад тавтай зочилсон Тайландын Вант улсын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн танхимын эрхэм зочид, төлөөлөгчид өнөөдөр үдээс хойш нутгийн зүг жолоо заллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.