logo
“МИАТ”-ын захиралаар Г.Жаргалсайхан  томилогдлоо

“МИАТ”-ын захиралаар Г.Жаргалсайхан томилогдлоо

2012/11/02
“МИАТ” компанийн төлөөлөн удирдах зөвлөл Төрийн өмчийн хурлын шийдвэрийн дагуу хуралдаж гүйцэтгэх захирал Ц.Орхонг ажлаас нь чөлөөлж Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Жаргалсайханг томилжээ.

Тэрээр удам дамжсан нисгэгч бөгөөд түүний аав Дугарын Гунгаа нь Монгол Улсын баатар, анхны гавьяат нисгэгч хүн байсан юм.

“МИАТ” ХК-ийн Нислэг, үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирлаар Г.Жаргалсайхан нь 1975 оноос хойш өнөөг хүгртэл монголын иргэний агаарын тээвэрт хүчин зүтгэж байгаа туршлагатай нисэгчдийн нэг юм.

“МИАТ” ХК-д олог жил идэвх санаачлага, үр бүтээлтэй ажилласныг нь төр засаг өндрөөр үнэлж түүхт ойнуудын давхцсан өнгөрсөн жилийн баяр наадмаар Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор шагнасан билээ.   
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш