logo
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авлаа

Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авлаа

2012/11/05
Засгийн газрын /2012.11.03/ хуралдаанаар төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэв. УИХ-аас өнгөрсөн хавар баталсан “Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын эхний болон хоёр дахь шатны төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой хэмээн Засгийн газар үзлээ. Иймд эдгээр суурь бүтцийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтын дор төр нэгтгэн барьж байгуулахаар шийдвэрлэлээ.
Шийдвэрийн хүрээнд нэгдсэн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгож, төслийн санхүүжилтийг төрийн өмч давамгайлсан байдлаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран зохион байгуулах үүргийг “Монголын төмөр зам” ТӨХК-д хүлээлгэлээ.
Үүний зэрэгцээ нэгдсэн төмөр замын тодорхой чиглэлүүдэд төмөр замын суурь бүтэц барихаар ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийн оруулсан хөрөнгө, гаргасан зардлыг нэгдсэн төмөр замын суурь бүтцийн хөрөнгө оруулалтад оруулан тооцох замаар татан оролцуулж, барилга угсралтын ажлыг тасалдуулахгүй үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтлоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш