УИХ-ын гишүүн О.Баасанхүү /2012.11.05/ Төрийн ордны хуралдааны Г танхимд хэвлэлийн бага хурал хийж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгын асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ хуралд бас дээрх эмнэлгийн эмч нар оролцож, дуу хоолойгоо өргөсөн юм.
Өнгөрсөн Бямба гарагт Засгийн газар Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн байрыг өөрчлөх шийдвэр гаргаж, ажилтнуудыг нь Батлан хамгаалах яаманд нэгтгэсэн нь эмнэлгийг бус эмнэлгийн ажилтнуудыг нэгтгэсэн хэрэг боллоо. Хүн бүр шүүх, прокуророор үйлчлүүлэхгүй, харин хүн бүр эмнэлгээр үйлчлүүлнэ. Монгол Улсад анх удаа орчин үеийн цоо шинэ тоног төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлгийн зориулалттай барилга баригдаад дуусаж байхад зориулалтыг нь өөрчлөх талаар яригдаж байгааг эсэргүүцэж байна” гэж О.Баасанхүү гишүүн мэдэгдлээ. “Бусад салбартай харьцуулахад эмнэлгийн салбарын шинэчлэл бүрэн орхигдсоны дотор орчин үеийн тоног төхөөрөмжтэй эмнэлэг огт байхгүй байгаа өнөөгийн нөхцөлд монголчууд оношилгоо, эмчилгээ хийлгэхээр гадаад орнуудыг зорьж байна. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарах ёстой атал анхнаасаа эмнэлгийн зориулалтаар хийгдсэн төсөв хөрөнгийг үргүйдүүлэх гэж байна. Хууль ёсоор бол аливаа барилга байгууламжийг өөрчлөх бол үйл ажиллагааных нь чиглэл, хөрөнгийн зориулалтыг нь өөрчлөхгүй, ажилтан, албан хаагчдад нь учрах эрсдэлийг тооцох ёстой” гэж тэрбээр ярьсан юм.
“Японы хамгийн өндөр техник технологи бүхий эмнэлгийн загвараар тусгай мэргэжлийн хүмүүс зориуд судалж байж бариулсан, эмнэлгээр үйлчлүүлэгчдийн хувьд хамгийн их эрэлттэй байдаг Сонгдо эмнэлгээс 2-3 дахин их хүчин чадалтай энэ эмнэлэгт зориулж авчирсан үнэ цэнтэй аппарат, тоног төхөөрөмжийг нааш цааш нь зөөвөл зүгээр л төмөр болно. Ирэх 12-р сард ашиглалтанд орох учиртай энэ эмнэлгийн барилгатай холбоотойгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын тогтоолын төсөл төлөвлөж Засгийн газраас санал авахаар хүргүүлэх гэж байгаа”-гаа гэж О.Баасанхүү гишүүн энэ ташрамд мэдээлэв.
Хуралд оролцсон Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн эмч нарын мэдээлснээр бол эмнэлгийн барилгад нийтдээ 10,6 тэрбум төгрөг төсөвлөснөөс 8,3 тэрбумаар нь санхүүжилт нэгэнт хийсэн, үлдэгдэл 1,7 тэрбум нь энэ оны санхүүжилтэд зарцуулагдах бөгөөд ирэх оны төсөвт 500 сая төгрөг тусгуулахаар хэлэлцэж байгаа аж. Орчин үеийн шинэ тоног төхөөрөмж урьдчилан байрлуулж, 300 сая төгрөгөөр тоноглосон энэ эмнэлгийг контор болгон, үргүй төсөв гаргуулахгүйн тулд 80 жилийн түүхтэй тус эмнэлгийн 260 хүнтэй хамт олон эцсээ хүртэл тэмцэж, өнөөдөр 15 цагаас эхлэн эмнэлгийнхээ байранд суулт зарлаж байгаа гэнэ. Эмнэлэг ашиглалтанд орохын даваан дээр байрных нь зориулалтыг өөрчилж байгаа Засгийн газрын 16 сайд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт гүн харамслаа илэрхийлж, хүний амийг албан тушаалаас дээгүүр тавихыг шаардахын зэрэгцээ үүний төлөө хамгийн түрүүнд тэмцэх ёстой Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг тэд буруушааж байв.
Тус эмнэлэгт 17 жил ажиллаж буй мэс заслын эмч Ш.Хэрлэнчимэг “Энэ эмнэлгийн эзэн нь бид. Газрын гэрчилгээ нь бидэнд байгаа. Вандан-Ишийн Иччинхорллогийн нэрэмжит энэ эмнэлгийг өмчлөх эрх нь бидэнд байгаа тул кноп дардаг эрхэм гишүүдэд зүгээр өгөөд явуулчихгүй!” гэсэн бол “Энэ тэмцэлд УИХ-ын эмэгтэй гишүүд, бие даагчид, өмнөх парламентын үед төсөв мөнгийг нь баталсан гишүүд саналаа нэгтгэх байх. Нийтийн эрх ашгийг эн түрүүнд тавих тухай яригдаж буй өнөө үед ард нийтийн эрх ашгийг бодож, энэ эмнэлгийг хэн нэгэнд өмчлүүлэх биш нийт ард түмэнд нь өгөх ёстой!” гэж О.Баасанхүү гишүүн шаардлаа.