УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын хэвлэлийн хүрээлэнгээс хамтран хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдийн дунд “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-ийн төслийн талаар /2012-11-06/ Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг даргалан явуулав. УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “ Хэвлэл мэдээллийн эрх чөлөө бол хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй шууд холбоотой иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төсөл УИХ дээр хэлэлцүүлэх шатандаа явж байгаа бөгөөд энэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн М.Батчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Уг Ажлын хэсэг Парламентын сэтгүүлчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэлийн хүрээлэн болон иргэдийн оролцоотойгоор дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангах үйлчилгээг үзүүлэхэд өнөөдөр манай оронд 140 гаруй сонин, сэтгүүл, 30 орчим телевиз, 20 гаруй радио болон цахим мэдээллийн хэрэгслээр зохих хувь нэмрээ оруулж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний салбарт хүрсэн амжилт байгаа хэдий ч нэг талаар сэтгүүл зүйн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, сэтгүүлчдэд дарамт шахалт үзүүлэх, сүрдүүлэх, нөгөө талаар хэвлэл мэдээллийн байгууллага нь тодорхой хүчнээс хараат болчихоод байна. Тодруулж хэлбэл, нам, тодорхой улс төрчийн захиалгаар нэвтрүүлэг, нийтлэл, сурталчилгаа явуулах, мөн хөрөнгө оруулагчид болон эздийнхээ эрх ашигт үйлчилж хараат бус байдлаа алдах байдал ажиглагдах боллоо. Иймд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний талаарх Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрхийг хэрэгжүүлэхэд төрийн зүгээс ёс бусаар саад учруулахгүй байх, эрх, үүрэг, хариуцлагыг нь хуулийн дагуу тодорхой зохицуулж хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Түүнчлэн үндэсний аюулгүй байдал, хувь хүний нууцад үндэслэлгүй халдсан эсвэл хүчирхийлэл, гэмт хэрэгт уриалсан шинжтэй нэвтрүүлэг, нийтлэлийг ёс зүйн хэм хэмжээ болон улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс хязгаарлах шаардлага байгааг орхигдуулж болохгүй. Эцэст нь Та бүхэн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн өнөөдрийн хэлэлцүүлгээр дээр дурдсан тулгамдсан асуудлууд болон хэвлэл мэдээллийн хараат бус байдал, сэтгүүлчийн ёс зүйн талаар ажил хэрэгч яриа өрнүүлж, хуулийн төсөлд үнэтэй санал, зөвлөмж гаргаж хувь нэмэр оруулна гэдэгт гүнээ итгэж байна” гэлээ.
Хэлэлцүүлэгт “Редакцийн хараат бус байдал” сэдвээр Хэвлэлийн хүрээлэнгийн багш, судлаач Ц.Чимэддондог, “Сэтгүүлчийн хараат бус байдал” сэдвээр Парламентын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, сэтгүүлч Д.Оюунцэцэг, “Сэтгүүлчийн мэргэжлийн нэр хүнд, хариуцлага, ёс зүй” сэдвээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөхийлөгч Б.Галаарид нар илтгэл тавьж хэлэлцүүлэв.
Сэтгүүлч бол онцгой мэргэжил.Сэтгүүлч хүн мэргэжлийн алдаа гаргавал түүний хор нөлөө асар их. Сэтгүүл зүйн салбарт ажиллагсад мэргэжлийн байх шаардлагыг дэлхий нийтээр сүүлийн үед хүлээн зөвшөөрч байна.Өнөөдөр дэлхийн 70 гаруй улсад хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль үйлчилж байна.Сэтгүүлчийн ёс зүй бол хэвлэлийн манаач байх ёстой. Гэвч бодит байдал дээр сэтгүүлчийн ёс зүй туйлын хангалтгүй байна. Бусад улс оронд сэтгүүлчийн ёс зүйн дүрэм үйлчилдэг. Монголд сэтгүүлчийн ёс зүйн дүрмийг бий болгох талаар олон жил ярьж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй байна. Харин “За” телевиз гэрээндээ хөрөнгө оруулагч нь редакцийн үйл ажиллагаанд оролцохгүй байх, хөрөнгө оруулагч тал буруу үйл ажиллагаа явуулсан тохиолдолд шударгаар шүүмжлэх, хараат бус байх талаар тусгасан нь бид хүсвэл сэтгүүлчийн ёс зүйтэй ажиллаж чадах юм байна гэдгийг харуулж байна. Ерөнхийлөгчөөс “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийг өргөн барьсан нь цагаа олсон явдал гэдгийг Б.Галаарид илтгэлдээ онцоллоо.
Мөн УИХ-ын гишүүн Уянга хэлэхдээ, “Мэдээллийн хэрэгсэл өөрөө ямар ч хориг саадгүй агаарын долгионоор дамжигддаг том хүч. Хамгийн сүүлийн тоогоор 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна гэсэн судалгаа гарсан. М.Батчимэг гишүүн бид хоёр америкаас ирсэн хэвлэл мэдээллийн хүмүүстэй уулзах үеэрээ тэнд хичнээн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулдаг талаар сонирхоход, 3 сонин, хоёр мэдээллийн агентлаг, хоёр гурван телевиз нэрлээд цаашаа байхгүй болчихож байх жишээтэй. Манайд бол 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгд л чухал болж таарч байгаа. Эрүүгийн хуульд хувь хүний нэр хүнд, ажил хэргийн алдар хүндийг гутаасан гэж үзэж дуудагдаж байсан олон сэтгүүлчийг би мэднэ. Би ч энэ заалтаар олон удаа шүүхийн өмнө дуудагдаж байсан хүний хувьд яаж үүнийг зохицуулах талаар бодох юм байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон мянган хүнд мэдээлэл хүргэх эрхийг гартаа атгасан хүмүүсийн хувьд сэтгүүлчдийг жирийн иргэнээс арай онцгой эрх эдэлж байгаа гэж үздэг. Иймд сэтгүүлчдийг арай давуу эрхтэй, илүү хариуцлагатай, илүү мэдлэгтэй, илүү мэдрэмжтэй байхыг шаарддаг. Чадвар хараахан суугаагүй хүмүүст ийм онцгой эрхийг эдлүүлэхээр нийт сэтгүүлчдийн нэр хүнд унадаг. Одоо парламентад ямар систем явдаг , ямар засаглалтайг мэдээгүй сурвалжлагч сурвалжлах гээд ороод ирдэг. Иймд ямар шат дамжлагаар парламетыг сурвалжлах юм, ямар хүн эдийн засаг, ямар хүн хуулийн талаар бичих гээд зохицуулах зүйлүүд байгаа. Мөн өнөөдөр сэтгүүлчид цалин бага гэдгээ ил гаргаад хэлж чаддагүй, харин нууц санал асуулга явуулвал бичээд өгдөг. Иймд сэтгүүлчдийн нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай байгаа юм. Энэ бүхнийг шийдэхэд үйлдвэрчний эвлэл чухал үүрэгтэй. Редакци бүр дэргэдээ үйлдвэрчний эвлэлтэй байна гэж хуулийн заалтад оруулвал ямар вэ гэдэг талаар та нар ярилцаж саналаа ирүүлвэл зүгээр байна. Мөн хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад сэтгүүлчийн Консул Сэтгүүлчдийн байгууллага тусдаа байсан нь зөв гэсэн санал давамгайлж байгаа. Бид сэтгүүлчийн нэг байгууллагатай байхыг хуулиар зохицуулах нь зөвүү үгүй юу гэдэг дээр мөн та бүхэн саналаа ирүүлээрэй” гэлээ.
Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн, хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч М.Батчимэг хуулийн төслийн талаар товч танилцуулга хийж сэтгүүлчид өөрсдийн байр сууриа илэрхийллээ.