Грект бүх нийтийн ажил хаялт зарлах гэж байна. Хоёр хоног үргэлжлэх тус арга хэмжээнд хувийн болон төрийн байгууллагууд оролцох бөгөөд ихэвчлэн нийтийн тээврийн ажилчид, хууль эрхзүйчид,сэтгүүлчид, эмч сувилагч нар ажил хаях гэнэ.
Учир нь эдийн засгийн хямралтай холбоотойгоор засгийн газраас төсвөө танах тухай шинэ бодлого боловсруулах гэж байгаа бөгөөд парламент төсвийн асуудлаар маргааш хэлэлцэж санал хураах юм байна.
Тиймээс өнөөдөр Афин хотын төвд эсэргүүцлийн жагсаал өрнөх ажээ. Өмнө нь ийм маягийн жагсаалууд цагдаа болон жагсагчдын хоорондын мөргөлдөөнөөр дуусч байсан юм.
ВВС агентлагийн мэдээлж буйгаар парламентын гишүүд тэтгэврийн хэмжээг багасгаж тэтгэвэрт гарах насны хязгаарыг нэмэгдүүлэх, цалин хөлс болон эрүүл мэндийн салбарт олгох мөнгөн тэтгэмжийг бууруулах талаар тав дахь удаагаа хэлэлцэх гэж байна. Гэвч энэ байдал нь иргэдийн дургүйцлийг улам ихээр хүргэж байгаа гэнэ.