Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын есдүгээр байрны орцонд хүүхэд хүчиндэхийг завдсан хэрэг уржигдар гарчээ. Хэргийг Дархан-Уул аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Э гэгч үйлдсэнийг Цагдаагийн байгууллага тогтоон шалгаж байна. Гэмт этгээд хохирогч есөн настай Э-г лифтэнд суухад нь хамт орж хоолойг нь боон, зодож хүчиндэхийг завдсан байжээ. Мөн энэ өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 27 настай Э-г харуул хамгаалалтын албанд бүлгийн дарга ажилтай 40 настай Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоолойг нь боогоод гэртээ хүчээр оруулж хүчиндсэн хэрэг гарсан байна. Сүүлийн үед бага насны охид гэмт халдлагад өртөх явдал нэмэгдэх хандлагатай байгаа аж. Иймд бага насны охидоо орой үдшийн цагаар хараа хяналтгүй ганцааранг нь явуулахгүй байхыг ЦЕГ-аас ард иргэдэд сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: "Монголын Мэдээ"