logo
Их эзэн “Чингис хааны өдөр” Чингис хааны одонгоор шагнана

Их эзэн “Чингис хааны өдөр” Чингис хааны одонгоор шагнана

2012/11/09
УИХ-ын чуулганы /2012.11.08/ нэгдсэн  хуралдаанаар гишүүд “Чингис хаан” одон бий болгох тухай Улсын Их Хурлын 2002 оны 21 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг мөн  хийсэн.
Өмнө нь яригдаж байсан Монгол бахархлын өдөр буюу арваннэгдүгээр сарын 14 хэмээх ойлголт нь гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар хэрхэн томъёологдож байгааг /байнгын хороогоор хэлэлцсэн/ танилцуулга хийсэн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ  тодорхой хэлж байв.
Дараа нь  УИХ-ын гишүүн С.Баярцогт, Ц.Нямдорж, Ё.Отгонбаяр нар санал, бодлоо хэлсэн бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга  А.Бакей гишүүдийн асуултад дэлгэрэнгүй  хариулт өгч байсан. 
Санаачлагч гишүүдийнхээр бол “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу Их эзэн “Чингис хааны өдөр” гэх. Энэ өдөр нь өнөө жил арваннэгдүгээр сарын 14-нд тохиож байгаа юм байна. Цаашид “өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн” нь яг л цагаан сар шиг нааш цаашаа сар орчмын  хэлбэлзэлтэй байх аж.  “Чингис хаан” одонг  мөн  энэ өдөр олгож, урамшуулдаг байх юм байна. 
“Чингис хааны өдөр”-тэй байх, энэ нь Монголын бахархал. Энэхүү бахархалт, хүндэтгэлт өдрийг  жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэн өнгөрүүлж байх тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны  санал, дүгнэлтийн дагуу гишүүдээс санал  хураалт явуулахад 88,2 хувиар тогтоолын төсөл батлагдсан  юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш