logo
АНУ-ын Конгрессын сонгуульд агуу их английн эрдэмтэн Чарльз Дарвин 4 мянга орчим хүний санал авчээ

АНУ-ын Конгрессын сонгуульд агуу их английн эрдэмтэн Чарльз Дарвин 4 мянга орчим хүний санал авчээ

2012/11/10
АНУ-ын Конгрессын танхимын төлөөлөгчдийн сонгуульд 19-р зууны английн эрдэмтэн Чарльз Дарвин 4 мянга орчим хүний санал авчээ.Сонгуулийн комиссийн мэдээлснээр, Жоржия мужийн Атенс-Кларк тойрогт шинжлэх ухааны шилдэг тэргүүний санааг дэмжих үүднээс, английн эрдэмтэн дарвины нэрийг саналын хуудсанд оруулсан байжээ. Ер бусын энэхүү акцын шалтгаан нь Бүгд найрамдах намын Конгрессын гишүүн Пол Броуны өдөөн хатгасан мэдэгдэл байв. Тэрбээр өөрийн дэмжигчидтэй хийсэн уулзалт дээр Дарвин болон бусад дэлхий дээр хүн бий болсон тухай шинжлэх ухааны онолууд “энэ бүгд худал хуурмаг юм” гэж мэдэгджээ. Броуны сонгогдон гарсан тойрогт энэхүү мэдэгдлийг” мунхаг мэдэгдэл” гэж нэрлэжээ. 11-р сарын 6-нд сонгогчид саналын хуудсан дээр Броуны нэрийн хажууд өөр нэг нэр дэвчигч “Чарльз Дарвины “ нэрийг бичиж, үүнийхээ харалдаа тэмдэг тавьсан байжээ. Гэсэн ч эдгээр нь Броуныг АНУ-ын Конгрессд сонгогдоход огтхон ч сааад болсонгүй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш