“Даймонд пресс клуб”, “Хөрст дэлхий” ТББ хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хүүхдийн эрх ашгийг хамгаалахад тулгамдаад байгаа асуудлуудыг хэлэлцэхээр “Хүүхэд бүрийг хамгаалъя” форумыг зохион байгуулж байна.
Энэхүү форум өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд болно. Хүүхдүүд дугуйлан хөтөлбөрт хамрагдаж, чөлөөт цагаа өнгөрүүлдэг гол газар бол Хүүхдийн ордон. Тиймээс хүүхдүүдийнхээ хичээллэж, суралцдаг тэр орчинд нь форумаа зохион байгуулахаар шийдсэн байна.
“Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын үеэр хөндөх гол асуудал нь стандарт. Сүүлийн үед уул уурхай, баялгийн тухай их ярьдаг болсон. Тэгвэл Монгол Улсын хамгийн том баялаг нь хүн ам, түүн дотроо хүүхэд бол хамгийн нандин байх ёстой. Гэвч харамсалтай нь хүүхдүүдээ хамгаалах, амьд явах орчинг нь баталгаатай болгох асуудал дутагдалтай байна. Бусад зүйлд стандарт тогтоогоод байдаг мөртлөө хүүхдүүдээ анхаардаггүй. Саяхан гарсан томоохон ослуудын цаана дандаа л стандартаа мөрдөөгүй, стандарт байхгүй гэсэн асуудал гарч ирж байсан. Иймээс хүүхдийг хамгаалах бүрэн стандарттай байх ёстой гэдэг асуудлыг хөндөж, хийж хэрэгжүүлэх арга замын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
“Хүүхэд бүрийг хамгаалъя” форумын хүрээнд “Даймонд пресс клуб”, “Хөрст дэлхий” ТББ улсын сургуулиудыг автобустай болгох санаачилга гарган эхлүүлж байгаа аж. Эхний ээлжинд Дамбадаржаагийн эцэст байдаг нийслэлийн 58 дугаар дунд сургуулийг сонгож, холоос хичээлдээ явдаг хүүхдүүд шугамын автобус хүлээхгүй, сургуулийнхаа автобусаар явах боломжийг бүрдүүлж байгаа аж.
“Даймонд пресс клуб”-ын Ерөнхийлөгч С.Гантогоо “Сургуулиудыг автобустай болгоё гэсэн бидний санаачилга ирэх онд улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна. Бид зөвхөн автобусыг хүлээлгэн өгөөд зогсохгүй, уг автобусыг нийслэлийн өмчид бүртгүүлж, автобусны жолооч, шатахууны зардлыг төсөвт тусгуулах ажлыг иж бүрнээр нь хийнэ. Мөн сургуулийн автобус ямар байх ёстой вэ гэдэг стандартыг нарийвчлан гаргуулах тал дээр ч ажиллана” гэдгээ онцолсон юм.
Д.Ариун