logo
Бээжингийн марафонд япончуудыг оролцуулахгүй

Бээжингийн марафонд япончуудыг оролцуулахгүй

2012/11/12

Энэ сарын 25-нд Бээжинд болох олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Японы тамирчдыг оролцуулахгүй болсныг зохион байгуулагчид мэдэгдлээ. 

 

Жил бүр болдог энэ марафоноос ийнхүү япон гүйгчид анх удаа хасагдаж байна. Хятадын тал аюулгүй байдлын үүднээс ийм шийдвэр гаргаж буйгаа мэдэгдсэн аж. 

Бээжингийн марафонд оролцох тамирчдын бүртгэл өнгөрсөн пүрэв гаригт эхэлж 26 мянган хүн бүртгүүлээд байна. Хятад, Япон хоёр Сенкаку арлын улмаас маргалдаж, муудалцаад байгаа билээ. Японы Засгийн газар уг арлыг эзэмшиж байсан хүнээс нь (Японы иргэн) худалдаж авах шийдвэр гаргасан нь Хятадын Засгийн газрын дургүйг хүргэсэн юм. 

“Энэ арал бол эртнээсээ манай газар нутагт харъяалагдаж ирсэн” хэмээн аль, аль тал нь мэдэгдсээр байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт Шанхай хотод болсон тэшүүрийн тэмцээнд япон тамирчид ирж оролцоход цагдаагийн тусгай хамгаалалт шаардлагатай болсон аж. 

Зууны  мэдээ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш