Хөвсгөл аймгийн Түнэл сум гуравдугаар багийн “Хаг нуур” гэдэг газар энэ сарын 10-нд 28-07 УБВ улсын дугаартай “Маяти” маркийн ачааны дунд оврын автомашин нууранд цөмөрч унасныг гаргахаар ажиллаж байна. Машинд таван хүн байсныг аймгийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Аврах тусгай ангийхан гаргаж авсан бөгөөд хүмүүсийн биеийн байдал сайн байгаа юм байна. Харин автомашиныг гаргах ажиллагаа үргэлжилж байгаа аж.