АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Владимир Путины урилгаар ОХУ-д айлчлахад бэлэн байна. Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песковын хэлснээр, өчигдөр Путин Обаматай утсаар ярихдаа дахин баяр хүргэж, америкийн ерөнхийлөгчид өөрийн шинэ багийг бүрдүүлэхэд нь амжилт хүсчээ. “Хоёр улсын ерөнхийлөгчид харилцан хамтын ажиллагааг бүхий л салбарт, тухайлбал, эдийн засгийн салбарт дэвшингуй хөгжүүлэхийг сонирхож байгаагаа илэрхийлсэн “гэж Песков хэллээ. “Обама баяр хүргэсэнд болон урьсанд талархал илэрхийлээд, хоёр тал айлчлалыг дипломат шугамаар тохиролцсоны дараа Орос улсад айлчлахад бэлэн байгаагаа хариу илэрхийллээ” гэжээ.