logo
Томоохон худалдааны төвүүдийг нийслэлээс нүүлгэнэ

Томоохон худалдааны төвүүдийг нийслэлээс нүүлгэнэ

2012/11/16
Томоохон худалдааны төвүүдийг нийслэлээс нүүлгэх талаар яригдаж байгаа билээ. Ингэснээр нийслэлийн замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэдгийг албаныхан хэлээд байгаа. Түүнээс гадна томоохон худалдааны төвүүдийг таван жил тутам сунгахаар судалгаа хийгдэж байгаа. 

Гэтэл манай хамгийн том захуудын нэг Нарантуул газрынхаа хугацааг 20 жилээр сунгуулчихсан. Харин нийслэлийнхэн газраа сунгуулчихсан гээд харж үзэхгүй нь бололтой. 

Тэдгээр зах дээр ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг хүнд нөхцөлд тооцдог. Тиймээс нийслэлийн Засаг дарга гэрээнийхээ дагуу ажиллахгүй, орчноо сайжруулахгүй бол гэрээг нь цуцлана гэдгийг мэдэгдсэн байна. 

Үүний зэрэгцээ стандартын шаардлага хангахгүй, орчин бохир, иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй захуудыг хамгийн түрүүнд хотын төвөөс гарган гэдгийг мэдэгдсэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш