Өнгөрөгч бямба гаригт УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа.
Тэрбээр тойргийнхоо иргэдэд УИХ-аас шинээр батлагдсан хууль, Засгийн газраас гарсан тогтоол шийдвэрийн талаар танилцуулав. Иргэдийн зүгээс “АН-ын засгийн газрыг сүүлийн өдрүүдэд Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах зорилтоосоо ухарлаа гэж хэвлэл мэдээллийн сувгаар ярих боллоо.
Энэ нь орон нутгийн сонгуультай холбоотой гүтгэлэг үү, эсвэл үнэн юм уу” гэсэн асуултад тэрбээр, “Энэ бол сонгуульд ямар ч үнээр хамаагүй ялна гэсэн тэдний үзэлтэй холбоотой ээлжит гүтгэлэг. Үнэндээ бол айсан хүн адуу үргээнэ гэдэг л болж байгаа нь тэр. 2008-2012 оны хооронд МАН-ын намын дарга, ерөнхий сайд нарын тэргүүлсэн Засгийн газар Оюутолгойн гэрээг УИХ-ын 57 дугаар тогтоолын дагуу байгуулах үүрэгтэй байсан. Гэтэл 57 дугаар тогтоолыг олигтой хэрэгжүүлэлгүйгээр гэрээ байгуулсныг хүмүүс санаж байгаа.
Өмнөх засгийн газрын увайгүй үйлдэл нь хөрөнгө оруулагчтай хамтарч тус тогтоолыг бүрэн хэрэгжсэн хэмээн орон даяар мэдэгдэл гаргасан явдал байсан. Энэ талаар би УИХ-ын сонгуулиар иргэд, сонгогчдод та бүхэнд хүргэсэн “Утга учир сэтгүүл”-д хангалттай тайлбарласан” гэсэн юм. Мөн тэрбээр “Хөрөнгө оруулагчтай ярилцаж тохирсны үндсэн дээр өмнө нь байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ, тогтвортой байдлын гэрээ, бүтээгдэхүүн хуваах гэрээнд өөрчлөлт оруулах” гэсэн зорилтыг тусган УИХ-аар батлуулсан. Манайд өнөөгийн байдлаар ганцхан хөрөнгө оруулалтын гэрээ байгаа ба, тэр нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ юм.
УИХ-аар батлагдсан энэ зорилтын хүрээнд Засгийн газар, Уул уурхайн яам хөрөнгө оруулагчдад гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хэд хэдэн удаа тавьсан. Гэвч хөрөнгө оруулагчид “өмнөх Засгийн газар, Засгийн газрын гишүүд чинь тэр 57 дугаар тогтоолыг бүрэн биелснийг албан ёсоор нотолсон байхад, одоо ингэж ярих нь ойлгомжгүй асуудал” гэсэн хариултыг өгсөн. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газар, Уул уурхайн яам уйгагүй ажилласны үр дүнд хөрөнгө оруулагч талтай “гэрээний зарим заалтыг тодорхой болгох хэлцэлийг хийх дээр санал нэгдсэн” юм.
Хөрөнгө оруулагчтай Оюутолгой төсөлтэй холбоотой аливаа асуудлаар нүүр тулж уулзах, тэгээд санал нийлсэн асуудлыг бол олон нийтэд хүргэх, санал нэгдээгүй асуудлаа хойшлуулах гэсэн хэлцлийн зарчмыг тохирсон. Яриа хэлцэл ингэж л явагддаг. Энэ нь тэдний талд хувьцаа эзэмшигч, санхүүжүүлэгч, Засгийн газрын талд Монгол Улс,олон түмний эрх ашиг байгаа учир ингэж ажиллах нь зохистой.
Ер нь энэ мэтээр шинэчлэлийн Засгийн газар өмнөх эрх баригчдын Засгийн газрын зарим алдаа,балгыг арилгах дээр цаг заваа их алдаж байна гэсэн юм. Иргэд Тавантолгойн орд, иргэдэд тараагдсан хувьцаа хэзээ борлогдох боломжтой талаар лавлав. Салбарын сайд шинэчлэлийн Засгийн газрын эхний ажлын хэсгээ “Тавантолгойн ордыг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, ордын дэд бүтэц, тухайлбал, төмөр замын асуудлыг шийдвэрлэх зорилгоор байгуулсан. Энэ ажлын хэсгийг миний бие ахалж ажилласан. Ажлын хэсэг санал дүгнэлт гаргаж, Засгийн газраас тогтоол гарсан.
Гол шийдвэр нь эдийн засаг уналттай, нүүрсний үнэ хямдарсан ийм үед дэд бүтцэд хөрөнгө оруулах нь зүйтэй гэж үзсэн. Шинэ төмөр зам тавигдсанаар хэд хэдэн худалдан авагчтай болсноор, нүүрсээ дэлхийн зах зээлийн үнэд ойрхон үнээр борлуулах боломжтой болох юм. Энэ нь тавантолгойн ордын үнэ цэнийг ихээр нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо. Тэгээд нүүрсний үнэ сэргэх тэр үед шинээр хувьцаа гаргаж ордыг ашиглахад шаардагдах санхүүжилтийг босгохоор төлөвлөж байна. Энэ хувьцаа гаргахын өмнө та бүхэн хувьцаа борлуулвал ихэд ашигтай тусна гэдгийг салбарын сайд иргэдэд санууллаа.
М.Тунгалаг