logo
Улсын комиссоос хүлээж аваагүй 72 барилга байгууламжид шатахуун хадгалж байжээ

Улсын комиссоос хүлээж аваагүй 72 барилга байгууламжид шатахуун хадгалж байжээ

2011/07/18
МХЕГ-ын газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий хадгалах, тээвэрлэх, худалдах үйл ажиллагаа явуулж буй барилга байгууламжуудад хяналт шалгалт хийжээ. Хяналт шалгалтыг МХЕГ, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газруудын хот байгуулалт, эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хий, байгаль орчин, газрын харилцаа, тээвэр, хэмжил зүйн хяналтын улсын байцаагчид мөн ЗЦГ болон Онцгой байдлын гал түймрийн хяналтын улсын байцаагчид зэрэг нийт 94 улсын байцаагчийн бүрэлдэхүүнтэйгээр хийж гүйцэтгэсэн бөгөөд Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа газрын тосны бүтээгдэхүүн, шингэрүүлсэн шатдаг хийхадгалах 61 байгууламж, түгээх зориулттай 636 барилга байгууламж шалгалтанд хамрагджээ. Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулахаар давхардаагүй тоогоор улсын байцаагчийн 311 албан шаардлага, үйл ажиллагааг зогсоох тухай 29 акт гаргаж хүргүүлжээ. Илэрсэн зөрчил, дутагдалд Барилгын тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай, Авто тээврийн тухай хуулиудын холбогдох заалтуудыг үндэслэн нийт 15,3 сая төгрөгийн торгууль ногдуулан барагдуулжээ. Барилгын тухай хуулийн 15.5 дахь заалтыг үндэслэн 13 барилга байгууламжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлах арга хэмжээ авч, 26 ШТС-ын үйл ажиллагааг зогсоохоор мэдэгдэл өгч, лац тэмдэг тавьсан байна. Улсын комиссоос ашиглатанд хүлээж аваагүй 72 барилга байгууламжийг ашиглан шатахуун хадгаалж байсан нь тогтоогджээ.
С.Амар /МОНЦАМЭ/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш