Өөрийгөө нохой гэж үздэг хонь Герман улсад байна. Энэ ер бусын хонь Вольфганг Гренсенс фермийн аж ахуйтаны гэр бүлд амьдардаг байна гэж Хуффингтон Пост сонин бичсэн байна. Түүний нэгэн эм хонь үхсний дараа зургаан долоо хоногтой хургыг тэрээр гэртээ тэжээсэн байна. Австралийн хонь хариулдаг гурван нохойтой хамтдаа бөөр бөөрөө нийлүүлэн амьдардаг хонь маань өөрийг нохой гэж тооцдог болжээ. Энэ хонь өөрийн “төрлүүдтэйгээ” тоглох дуртай бөгөөд хүзүүвч хийлгэн тааламжтай нь аргагүй зугаалдаг байна.