logo
Газын зурваст дахин агаарын цохилт өгсний улмаас 12 орчим хүн амь насаа алдлаа

Газын зурваст дахин агаарын цохилт өгсний улмаас 12 орчим хүн амь насаа алдлаа

2012/11/20
Газын зурваст Израилийн нисэх хүчин өнөөдөр дахин агаарын цохилт өгсний улмаас 10 энгийн иргэд, 2 хээрийн захирагч нийт 12 хүн амь насаа алдлаа гэж палестины эрүүл мэндийн алба мэдээллээ. Ийнхүү израилийн цэргийн ажиллагаа эхэлснээс хойш Газын зурваст 85 хүн амь насаа алдлаа. Каир хотод Египет улсын зуучлалаар Израиль улс болон ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчид гал зогсоох тухай хэлэлцээр хийж байна гэж израилийн ОНХМХ-үүд өөрийн зүгээс мэдээлсээр байна. Израиль улсын төр засаг ХАМАС хөдөлгөөнд 36 цагын тулган шаардлага тавиад байна. Хэрвээ энэ хугацааг дуусахаас өмнө Газын зурвасаас Израиль улс руу пуужин харвахаа зогсоохгүй бол цэргийн ажиллагаагаа өргөжүүлнэ гэж тус улс мэдэгдээд байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш