logo
УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо

УИХ-ын чуулганы хуралдаан хойшиллоо

2012/11/22
Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдах байсан ч хойшлогдлоо.

Хөдөө орон нутагт ажиллаж байгаа гишүүдийн ихэнх нь ирж амжаагүй байгаа учраас чуулганы хуралдаан  хойшлогдож байгаа аж.

Уг нь нэгдсэн хуралдааны хамгийн  эхэнд Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх байсан юм.

Одоогоор МАН-аас намын жагсаалтаар нэр дэвшигч Д.Сарангэрэл, УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслээс намын жагсаалтаар нэр дэвшигч Ц.Оюунбаатар нар тангараг өргөхөд бэлэн байгаа.

Хэрэв энэ дөрөв тангарагаа өргөвөл УИХ 74 гишүүнтэй болно. Мөн өчигдөр орон нутгийн сонгуультай хамт явагдсан дахин санал хураалтаар Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн Д.Арвин, Б.Батзориг нарын нэг нь УИХ-д орж ирнэ.

Харин Сонгинохайрхан дүүрэгт явагдах дахин санал хураалтаар УИХ-ын 76 дахь  гишүүн тодрох юм. Энэ дүүрэгт МАН, АН хоёр намаас нэр дэвшсэн Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр нар өрсөлдөнө.

Харин дахин санал хураалт хэзээ болох нь тодорхойгүй хэвээр байна.

Б.Нар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш