Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) 57 дахь оролцогч улс боллоо. Ийнхүү нэгдэн орсон явдал нь 20 жилийн тэртээ Монгол Улсад хийсэн ардчилсан сонголтыг улам тодруулж, бэхжүүлж байгаад Франц Улс баяр хүргэж байна.
Монгол Улс тус байгууллагад ийнхүү нэгдэн орсноороо юуны өмнө Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны бага хурлын, цаашлаад ЕАБХАБ-ын хүрээнд 1975 онд Хельсинкийн төгсгөлийн баримт бичиг батлагдсанаас хойш Оролцогч улсуудын хүлээж ирсэн бүх үүрэг, амлалтыг биелүүлэх болно.
2004 оны 12 дугаар сараас эхлэн ЕАБХАБ-ын хамтын ажиллагааны Азийн түншлэлийн гишүүн болсон Монгол Улс тус байгууллагын Оролцогч улсын хувьд ирэх 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Дублин хотноо болох сайд нарын зөвлөлийн хуралд төлөөллөө оруулна.
ЕАБХАБ-ыг үүссэн цагаас эхлэн гишүүн байсан АНУ болон Канад улсыг эс тооцвол, тус байгууллага анх удаа эх газрын Европын нутгаас гаднах улсаар эгнээгээ өргөтгөж байгаа нь тус байгууллагын үүний сонирхол татах чанарыг тод харуулж байна.
З.Амгалан