УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааны тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, татварын талаар хууль эрхзүйн зөвлөгөө өгөх Татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэсэн энэхүү хуультай холбоотойгоор цөөнгүй гишүүн асуулт тавьж, саналаа хэлсний дотор С.Одонтуяа гишүүн хуулийн ач холбогдлыг ойлгон дэмжиж байгаагаа илэрхийлээд энэ хууль батлагдвал татварын байцаагчдын шууд бус аргаар авилга авах хэрэгсэл болчихгүй байгаа хэмээн болгоомжилж байлаа.
Харин Ц.Даваасүрэн гишүүн үүнд хариулахдаа “Энэ тогтолцоо гадны улс орнуудад хэрэгжсэн олон жилийн турш саар талыг нь засаж залруулан боловсронгуй болгож ирснийг тэмдэглээд “Татвар төлөгч иргэд, байгууллагад зөвлөгөө өгч татварын байцаагч нарын дарамтаас хамгаалдаг гэдэг утгаараа татварын мэргэшсэн зөвлөхийн үйл ажиллагаа ихээхэн ач холбогдолтой болохыг дурдан, одоо олон компани өөрийн нягтан бодогчгүйгээр ажиллаж, зөвлөх үйлчилгээний компаниар үйлчлүүж байгаа, татварын байцаагч нар өөрсдөө аль нэг зөвлөх компанийг санал болговол эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна, татварын байцаагчийн өмнө эрхийг нь хамгаалж тайлангаа гаргуулах байгууллагаа тухайн иргэн, байгууллага өөрөө сонгох тул авилгын асуудал гарахгүй байх” гэлээ.
А.Бакей гишүүний хувьд хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч заавал УИХ-аар хууль гаргуулах шаардлагатай эсэх, хуулийн төсөлд нэг л ТББ-ыг тусгайлан заасан нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлэнгээ төслийн бичлэг хуулийн шаардлага хангахгүй байгааг шүүмжлээд энэ харилцааг журмаар зохицуулж болохгүй юу гэж асуулаа.
Ц.Даваасүрэн гишүүн үүнд хариулахдаа бусад орны практикт энэ харилцааг хуулиар зохицуулсан байдгийг дурдаад энэхүү тогтолцоог Европын орнууд 1919 оноос, Азийн улсууд 1951 оноос хэрэгжүүлж эхэлснийг ярилаа. Түүний тайлбарласнаар бол Монголд энэхүү тогтолцоо хэрэгжиж, бизнес эрхлэгчдэд тустай зөвлөгөө өгдөг татварын мэргэшсэн зөвлөх үйлчилснээр татварын байгууллага, бизнес эрхлэгч хоёрын шууд харилцаанаас үүдэлтэй авилгын асуудал багасч, татварын байцаагч нар төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд зөрчил дутагдал гарах болгонд акт тогтоож, төлбөр ногдуулдаг дутагдал арилах аж.
Гишүүд татварын мэргэжшсэн зөвлөхийн үйлчилгээ, аудитын байгууллагын үйл ажиллагааны зааг ялгаа, зөвлөх үйлчилгээний байгууллагын бүтэц, манай улс 1990 оноос хойш олон улсын нягтлан бодох бүртгэлийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор гарч буй асуудлуудын талаар олон асуулт тавьж саналаа хэлсний дотор Б.Гарамгайбаатар гишүүн татварын хууль өөрөө зөрчилтэй, олон улсын нягтлан брдох бүртгэлийн тогтолцоогоор явбал татвар төлөгчид өрөнд баригдахаар байгаа, хууль нь зөрчилтэй учраас хэчнээн ч сайн зөвлөгөө өгөөд явуургүй тул татварынхаа хуулиа бүхэлд нь эргэж харах нь зүйтэй гэсэн саналтай байв.
Ц.Оюунгэрэл гишүүний хувьд зөвлөх үйлчилгээг төрд гэхээсээ иргэнд илүү хэрэгтэй, давхар татвар ногдуулах гэх мэт олон асуудал дээр иргэдийн эрхийг хамгаална гэдэг талаас нь хулийн төслийг харах нь зүйтэй хэмээн үзэж байв.
Ийнхүү гишүүд хуулийн төслийг олон талаас нь тодруулж хэлэлцсэний дараа түүнийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжиж, хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувийн саналаар хуулийн төслийг анхны хэлэлцүүлэг хийлгэхээр Байнгын хороонд нь шилжүүллээ.